A. Лиүкийг аврах

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Лиүк Скайвалкер хог бутлагч машины 2 шахагчийн хооронд гацчихжээ.R2D2 аль хэдийн түүнийг аврахаар ажиллаж эхэлсэн бөгөөд Лиүк аль боломжоороо удаан амьдрах хэрэгтэй байгаа юм.Хялбарчлах үүднээс бид бүх зүйл тэгш шулуун дээр болж байгаа гэж бодъё.Шахагч нар анх $0$ болон $L$ гэсэн координат дээр байсан бөгөөд өөд өөдөөсөө харгалзан $v_{1}$ болон $v_{2}$ хурдтайгаар хөдөлнө.Лиүк $d$ өргөнтэй ба тэрээр 2 шахагчийн хооронд хаана ч байрлах боломжтой.Хэрэв шахагч нарын хоорондох зай түүний өргөнөөс бага болох үед Лиүк үхнэ.Таны даалгавар бол Лиүк хэр удаан амьд байж чадах вэ гэдгийг тодорхойлох юм.

Оролт

Эхний мөрөнд харгалзан Лиүкийн өргөн, 2-дахь шахагчийн анхны байрлал болон 1 ба 2-дахь шахагчийн хөдлөх хурд болох 4 бүхэл тоо $d$, $L$, $v_{1}$, $v_{2}$ ($1 ≤ d, L, v_{1}, v_{2} ≤ 10 000, d < L$) өгөгдөнө.

Гаралт

Лиүкийн амьдарч чадах хамгийн урт хугацааг илэрхийлэх ганц бодит утга хэвлэнэ.Хэрэв таны хариултын абсолют болон харьцангуй алдаа $10^{ - 6}$-аас хэтрэхгүй бол таны хариулт зөвөөр тооцогдоно.

Өөрөөр хэлбэл: Таны хариултыг $a$, шүүх хариултыг $b$ гэж тэмдэглэе.Тэгвэл шалгагч програм нь хэрэв байвал таны хариултыг зөв гэж тооцно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 6 2 2
Гаралт
1.000000
Оролт
1 9 1 2
Гаралт
2.666667

Тэмдэглэл

Эхний жишээнд шахагчид ижил хурдтай хөдөлж байхад Лиүк сегментийн яг дунд үлдэх хэрэгтэй буюу $[2;4]$ координат дээр байх юм.

2-дахь жишээнд тэрээр байрлалыг эзлэх хэрэгтэй юм.Энэ тохиолдолд 2 шахагч түүнд яг ижил хугацаанд хүрч очно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...