E. Дарааллыг хувиргах

хугацааны хязгаарлалт 7 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хувиргалт $P$-ээр бүхэл тоон дараалал болох $a_{1}, a_{2}, ..., a_{n}$-г $b_{1}, b_{2}, ..., b_{n}$-руу бүх $i = 1, 2, ..., n$ -ын хувьд $b_{i} = a_{1} | a_{2} | ... | a_{i}$ болгох хувиргалтыг тэмдэглэе.Энд $|$-ээр битийн үйлдлийн OR-ыг тэмдэглэсэн болно.

Васъя $1$-ээс $2^{k}$ хүртэлх бүхэл тоонуудаас бүрдсэн $n$ урт бүхий бүх дараалалд $P$ хувиргалтыг хийх бөгөөд тэрээр эдгээр дарааллын хэдэн ширхэг нь хувиргалт хийсний дараах дараалал нь өсөх дараалал байна гэсэн шинжийг агуулсныг мэдэхийг хүсжээ.Түүнд тус тоог $10^{9} + 7$ модулаар тооцоолж өгч тусална уу.

Оролт

Ганц мөрөнд 2 бүхэл тоо $n$ болон $k$ ($1 ≤ n ≤ 10^{18}, 1 ≤ k ≤ 30 000$) өгөгдөнө.

Гаралт

$10^{9} + 7$ модулаар тооцсон ганц бүхэл тоог хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
1 2
Гаралт
3
Оролт
2 3
Гаралт
30
Оролт
3 3
Гаралт
48
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...