C. Нэгэн сегментийн тэнцүү биш утгууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $n$ ширхэг бүхэл тоо болон $m$ ширхэг асуултаас бүрдэх $a$ цуваа өгөгджээ.Мөн $i$-дахь асуулт нь $l_{i}, r_{i}, x_{i}$ гэсэн 3-н ширхэг бүхэл тоогоор өгөгдөх юм.Тэгвэл $i$-дахь асуултын хувьд $l_{i} ≤ p_{i} ≤ r_{i}$ болон $a_{p_{i}} ≠ x_{i}$ байх тус цувааны ямар нэгэн $p_{i}$ байрлалыг олно уу.

Оролт

Эхний мөрөнд $a$-ын элементийн тоо болон асуултын тоог илэрхийлэх 2 бүхэл тоо $n, m$ ($1 ≤ n, m ≤ 2*10^{5}$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд $a$ цувааны элементүүд болох $n$ ширхэг бүхэл тоо $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{6}$)-ууд өгөгдөнө.

Дараагийн $m$ мөрийн мөр болгонд $i$-дахь асуултын параметрүүд болох 3 ширхэг бүхэл тоонууд $l_{i}, r_{i}, x_{i}$ ($1 ≤ l_{i} ≤ r_{i} ≤ n, 1 ≤ x_{i} ≤ 10^{6}$) өгөгдөнө.

Гаралт

$m$ ширхэг мөр хэвлэнэ.$i$-дахь мөрөнд байрлал нь $[l_{i}, r_{i}]$ сегментэд байх бөгөөд өөрөө $x_{i}$-тай тэнцүү биш байх ямар нэгэн тооны байрлалыг хэвлэнэ.Хэрэв тийм тоо байхгүй байвал $ - 1$ гэсэн утгыг хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
6 4
1 2 1 1 3 5
1 4 1
2 6 2
3 4 1
3 4 2
Гаралт
2
6
-1
4
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...