B. Цаг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд байгаа одоогийн цаг нь 24 цагийн хэлбэр болох $hh:mm$-ээр өгөгджээ.Тэгвэл $a$ минутын дараах цагийг хэвлэнэ үү.

Тэмдэглэл: Та зөвхөн $a$ минутын дараах цагийг хэвлэх бөгөөд бодлогын өгөгдлийг тодруулах үүднээс жишээнүүдийг сайн харна уу.

$24$ цагийн хэлбэрийн талаар илүү ихийг эндээс https://en.wikipedia.org/wiki/24-hour_clock уншина уу.

Оролт

Эхний мөрөнд одоогийн цаг $hh:mm$ ($0 ≤ hh < 24, 0 ≤ mm < 60$) хэлбэрээр өгөгдөнө.

Цаг болон минут нь 2 оронгоор өгөгдөнө.($10$-аас бага цаг болон минутыг 0-ээр эхлүүлэн 2 оронтой болгон өгөх юм.)

2-дахь мөрөнд өнгөрөх минутын тоог илэрхийлэх бүхэл тоо $a$ ($0 ≤ a ≤ 10^{4}$) өгөгдөнө.

Гаралт

Ганц мөрөнд $a$ минутын дараах цагийг оролтод өгөгдсөн хэлбэрийн дагуу хэвлэнэ.Тэмдэглэл: Та цаг болон минутыг тус бүрийн яг 2 оронгоор хэвлэх ёстой.(хэрэгтэй бол эхэнд нь 0-ыг нэмж бичнэ үү.)

Оролт болон гаралтын хэлбэрийг харахын тулд жишээнүүдийг харна уу.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
23:59
10
Гаралт
00:09
Оролт
20:20
121
Гаралт
22:21
Оролт
10:10
0
Гаралт
10:10
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...