Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
A. Хязгааргүй дараалал
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бүхэл тоонуудын хязгааргүй дараалал болох $1, 1, 2, 1, 2, 3, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 5...$ өгөгджээ.Уг дарааллыг нь дараах аргаар үүсгэх ба үүнд: Эхлээд $1$-ыг бичнэ,дараа нь $1$-ээс $2$-ыг,дараа нь $1$-ээс $3$-ыг,дараа нь $1$-ээс $4$-ыг бичнэ гэх мэтчилэн үргэлжлэх юм.Дараалал нь цифр биш тоонууд агуулж байгааг анхаарна уу.Жишээлбэл $10$ гэсэн тоо нь уг дараалалд хамгийн эхлээд $55$-дахь байрлалд гарч ирэх юм.(Дарааллын элементүүд нь 1-ээс эхлэн дугаарлагдсан байна.)
Дарааллын $n$-дэх байрлалд байгаа тоог олно уу.
Оролт
Ганц мөрөнд олох ёстой тооны байрлал болох бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{14}$) өгөгдөнө.
Өгөгдөх тоо нь хэт их байхыг анхаарна уу.Иймд тоог хадгалахын тулд $64$ битийн бүхэл тоон төрлийг ашиглана уу.$C++$ дээр та "long long" бүхэл тоон төрлийг $Java$ дээр "long" бүхэл тоон төрлийг ашиглана уу.
Гаралт
Дарааллын $n$-дэх байрлалд байгаа элементийг хэвлэнэ үү.(Дарааллын элементүүд нь 1-ээс эхлэн дугаарлагдсан байна.)
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
3
Гаралт
2
Оролт
5
Гаралт
2
Оролт
10
Гаралт
4
Оролт
55
Гаралт
10
Оролт
56
Гаралт
1