D. Квеш харх ба Бяслаг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вэт аварга загас Квеш хархаас $0.1$-ээс $200.0$-ын хооронд байх 3-н эерэг бодит тоо $x$, $y$ болон $z$-ыг үүсгэхийг хүсэв.Квеш харх Вэт аварга загасыг гайхшруулахыг хүссэн тул бүх үүсгэсэн тоонууд нь таслалын ард яг нэг оронтой байв.

Вэт аварга загас Квеш харх их бяслаг авахыг хүсэж байгааг мэдэж байв.Тиймээс тэрээр хархад их бяслаг авах боломж өгчээ.Тэрээр $x$, $y$ болон $z$ гэсэн 3 ширхэг тоог Квеш хархад бариулах ба Квеш харх дараах 12 сонголтоос нэгийг нь сонгоно:

  1. $a_{1} = x^{y^{z}}$;
  2. $a_{2} = x^{z^{y}}$;
  3. $a_{3} = (x^{y})^{z}$;
  4. $a_{4} = (x^{z})^{y}$;
  5. $a_{5} = y^{x^{z}}$;
  6. $a_{6} = y^{z^{x}}$;
  7. $a_{7} = (y^{x})^{z}$;
  8. $a_{8} = (y^{z})^{x}$;
  9. $a_{9} = z^{x^{y}}$;
  10. $a_{10} = z^{y^{x}}$;
  11. $a_{11} = (z^{x})^{y}$;
  12. $a_{12} = (z^{y})^{x}$.

$m$-ээр бүх $a_{i}$-уудын хамгийн их утгыг тэмдэглэх ба $c$-ээр $a_{c} = m$ байх индексүүдийн хамгийн багийг тэмдэглэнэ.Квеш хархын зорилго бол $c$ тоог олох ба тэрээр танаас тусламж хүсжээ.Квеш харх хэр их бяслаг авахаа хармаар байгаа тул хариуг хэвлэхдээ $a_{c}$-ын илэрхийллийг хэвлэнэ үү.

Оролт

Ганц мөрөнд зайгаар тусгаарлагдсан 3 ширхэг бодит тоо $x$, $y$ болон $z$ ($0.1 ≤ x, y, z ≤ 200.0$) өгөгдөнө.$x$, $y$ болон $z$ тус бүр нь таслалаас хойш яг нэг оронгоор өгөгдсөн байна.

Гаралт

Эдгээрийн $x^{y^{z}}$, $x^{z^{y}}$, $(x^{y})^{z}$, $(x^{z})^{y}$, $y^{x^{z}}$, $y^{z^{x}}$, $(y^{x})^{z}$, $(y^{z})^{x}$, $z^{x^{y}}$, $z^{y^{x}}$, $(z^{x})^{y}$, $(z^{y})^{x}$ дунд байгаа хамгийн их утгыг олж тухайн утгын илэрхийллийг хэвлэнэ.Хэрэв олон хамгийн их утгууд байгаа бол хамгийн эхэнд олдсон утгыг хэвлэнэ.

$x^{y^{z}}$ нь x^y^z гэж хэвлэгдэх (хаалтгүйгээр) ба $(x^{y})^{z}$ нь (x^y)^z гэж хэвлэгдэнэ (тодорхой болгож хаалттай бичнэ).

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
1.1 3.4 2.5
Гаралт
z^y^x
Оролт
2.0 2.0 2.0
Гаралт
x^y^z
Оролт
1.9 1.8 1.7
Гаралт
(x^y)^z
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...