B. Вэт Шарк ба Тэмээнүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өнөөдөр Вэт Шаркд $1000$-г харьцах $1000$ хэмжээтэй хөлөг дээр $n$ тэмээ өгөгдсөн. Хөлгийн мөр болон баганууд $1$-с $1000$ хүртэл дугаарлагдсан. Мөрүүд дээрээс доош дугаарлагдсан бол баганууд зүүнээс баруун тийш дугаарлагдсан.

Вэт Шарк хэрвээ хоёр тэмээ нэг диагональ дээр байрлаж байвал бие биерүүгээ дайрна гэж бодсон. Энэ бол цор ганц шинжүүр бөгөөд хэрвээ хоёр тэмээний хооронд бас нэг тэмээ байсан ч тэд нэг нэгэнрүүгээ дайрч магадгүй(Вэт Шаркынхаар бол). Одоо Вэт Шарк нэг нэгэнрүүгээ дайрах тэмээний хосуудыг тоолохыг хүсч байна.

Оролт

Оролтын эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 200 000$) байх ба нийт тэмээний тоо.

Дараагийн $n$ мөр бүрт зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоон утга $x_{i}$ ба $y_{i}$ ($1 ≤ x_{i}, y_{i} ≤ 1000$) байх ба $i$-р тэмээний байрласан мөр болон баганын дугаар юм. Хоёр тэмээ нэг байрлалд байрлахгүй.

Гаралт

Нэг нэгэнрүүгээ дайрах тэмээний хослолын тоо болох бүхэл тоон утгыг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
5
1 1
1 5
3 3
5 1
5 5
Гаралт
6
Оролт
3
1 1
2 3
3 5
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээн дээр дараах тэмээний хослолууд хоорондоо бие биерүүгээ дайрна: $(1, 3)$, $(1, 5)$, $(2, 3)$, $(2, 4)$, $(3, 4)$, $(3, 5)$. Харин $(1, 2)$, $(1, 4)$, $(2, 5)$, $(4, 5)$ хослолууд хоорондоо бие биерүүгээ дайрахгүй учир нь тэд нэг диагональд байрлаагүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...