A. Вэт Шарк болон Содгой ба Тэгш

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өнөөдөр Вэт Шаркд $n$ ширхэг бүхэл тоо өгөгдсөн. Вэт Шарк эдгээрийн алийг нь ч нэгээс их ашиглахгүйгээр боломжит хамгийн их тэгш ($2$-т хуваагдах) нийлбэрийг олохыг хүсч байна. Вэт Шаркд уг утгыг тооцоолж өгнө үү.

Хэрвээ Вэт Шарк $n$ бүхэл тооноос нэгийг нь ч хэрэглэхгүй бол нийлбэр нь $0$ буюу тэгш бүхэл тоо гэдгийг сана.

Оролт

Оролтын эхний мөрөнд нэг ширхэг бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 100 000$) байна. Дараагийн мөрөнд Вэт Шаркд өгөгдсөн зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг бүхэл тоон утга байна. Уг бүхэл тоонууд бүгдээрээ $1$-с $10^{9}$ хооронд агуулагдаж байх ёстой.

Гаралт

Өгөгдсөн тоонуудаар үүсгэж болох хамгийн их тэгш нийлбэрийг хэвлэнэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3
1 2 3
Гаралт
6
Оролт
5
999999999 999999999 999999999 999999999 999999999
Гаралт
3999999996

Тэмдэглэл

Эхний жишээн дээр бид бүх гурван бүхэл тоон утгыг авч $6$ гэсэн нийлбэрийг гаргаж авч болно.

Хоёр дахь жишээн дээр Вэт Шарк таван $999 999 999$ тооноос хүссэн дөрвөн тоогоо сонгох хэрэгтэй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...