D. Гукиз профессор ба Хоёр массив

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Профессор Гукизд $a$, $b$ гэсэн бүхэл тоон төрлийн хоёр массив байна. Профессор $a$ массивын элементүүдийн нийлбэр $s_{a}$-г $b$ массивын элементүүдийн нийлбэр $s_{b}$-тэй боломжит хамгийн ойр болгохыг хүсч байна. Тэр $v = |s_{a} - s_{b}|$ утгыг хамгийн бага байлгахыг хүсч байна.

Профессор нэг үйлдлэд $a$ массиваас нэг элементийг $b$ массивийн нэг элементтэй сольж чадна. Жишээлбэл $a$ массив $[5, 1, 3, 2, 4]$ байсан ба $b$ массив $[3, 3, 2]$ байсан гэж бодьё. Тэгвэл профессор $a$ массиваас $5$ элементийг $b$ массивийн $2$ элемнеттэй сольж шинэ $a$ $[2, 1, 3, 2, 4]$ болон шинэ $b$ $[3, 3, 5]$ массивуудыг үүсгэж чадна.

Профессор хоёроос их үйлдэл хийхийг хүсэхгүй байна. $v$-н хамгийн бага утгыг олох ба уг утгыг үүсгэх хоёр үйлдлээс ихгүй үйлдэл хийсэн дарааллыг ол. Профессор солилцоонуудыг нэг нэгээр нь хийх ба солилцоо бүрт шинэ $a$ болон $b$ массив үүснэ.

Оролт

Оролтын эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 2000$) байх ба $a$ массивын элементүүдийн тоо.

Хоёр дахь мөрөнд $n$ бүхэл тоон утгууд $a_{i}$ ($ - 10^{9} ≤ a_{i} ≤ 10^{9}$) байх ба $a$ массивын элементүүд юм.

Гурав дахь мөрөнд бүхэл тоон утга $m$ ($1 ≤ m ≤ 2000$) байх ба $b$ массивын элементүүдийн тоо юм.

Дөрөв дэх мөрөнд $m$ бүхэл тоон утгууд $b_{j}$ ($ - 10^{9} ≤ b_{j} ≤ 10^{9}$) байх ба $b$ массивын элементүүд юм.

Гаралт

Гаралтын эхний мөрөнд $v = |s_{a} - s_{b}|$-н хамгийн бага утга буюу хоёроос илүүгүй үйлдэлд гаргаж авч болох хамгийн бага утга.

Хоёр дахь мөрөнд солилцооны тоо $k$ ($0 ≤ k ≤ 2$) байна.

Дараагийн $k$ мөр бүрт хоёр бүхэл тоон утга $x_{p}, y_{p}$ ($1 ≤ x_{p} ≤ n, 1 ≤ y_{p} ≤ m$) байх ба $p$-р солилцоонд солигдож буй $a$ массивын элементийн индекс болон $b$ массивын элементийн индекс байна.

Хэрвээ хэд хэдэн хамгийн тохиромжтой шийдлүүд байвал алийг нь ч хэвлэж болно. Солилцоонуудыг профессорын хийсэн дарааллаар хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
5
5 4 3 2 1
4
1 1 1 1
Гаралт
1
2
1 1
4 2
Оролт
5
1 2 3 4 5
1
15
Гаралт
0
0
Оролт
5
1 2 3 4 5
4
1 2 3 4
Гаралт
1
1
3 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...