Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
F. Хос үүргэвч
хугацааны хязгаарлалт 2.5 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Танд 2 ширхэг мулти-олонлог $A$ болон $B$ өгөгджээ.Мулти-олонлог бүр $1$-ээс $n$-ын хооронд байх яг $n$ ширхэг бүхэл тоог агуулна.Мулти-олонлог нь ижил тоог олон ширхгээр агуулж болно.
Та дэд олонлог бүрийн элементүүдийнх нь нийлбэр тэнцүү байхаар $A$-аас нэг ширхэг хоосон биш дэд олонлог мөн $B$-ээс нэг ширхэг хоосон биш дэд олонлог олох ёстой.Дэд олонлогууд нь мөн мулти-олонлог ба жишээлбэл дэд олонлогууд нь ижил утга бүхий элементүүд агуулж болно.
Хэрэв ямар ч шийдэл олдохгүй бол $-1$ гэж хэвлэнэ.Бусад тохиолдолд $A$ болон $B$-ын нийлбэр нь ижил байх дэд олонлогуудын элементүүдийн заагчийг(дугаарыг) хэвлэнэ.
Оролт
Эхний мөрөнд мулти-олонлогуудын хэмжээ болох ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1 000 000$)
2-дахь мөрөнд $A$-ын элементүүд болох $n$ ширхэг бүхэл тоо өгөгдөнө.Элемент бүр нь $1$-ээс $n$-ын хооронд байна.
3-дахь мөрөнд $B$-ын элементүүд болох $n$ ширхэг бүхэл тоо өгөгдөнө.Элемент бүр нь $1$-ээс $n$-ын хооронд байна.
Гаралт
Хэрэв ямар ч шийдэл олдохгүй бол $-1$ гэж хэвлэнэ.Бусад тохиолдолд,таны хариулт 4-н мөрөнд хэвлэгдэх болно.
Эхний мөрөнд $A$ мулти-олонлогийн нөхцөлийг биелүүлж байгаа дэд олонлогийн хэмжээг илэрхийлэх ганц бүхэл тоо $k_{a}$ байна.2-дахь мөрөнд $A$ мулти-олонлогийн нөхцөлийг биелүүлж байгаа дэд олонлогийн заагчууд болох $k_{a}$ ширхэг ялгаатай бүхэл тоонууд байна.
3-дах мөрөнд $B$ мулти-олонлогийн нөхцөлийг биелүүлж байгаа дэд олонлогийн хэмжээг илэрхийлэх ганц бүхэл тоо $k_{b}$ байна.4-дэх мөрөнд $B$ мулти-олонлогийн нөхцөлийг биелүүлж байгаа дэд олонлогийн заагчууд болох $k_{b}$ ширхэг ялгаатай бүхэл тоонууд байна.
2 олонлогийн элементүүд бүгд $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан байна.Хэрэв олон хариулт байвал, алийг нь ч хэвлэсэн болно.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
10 10 10 10 10 10 10 10 10 10 10 10 9 8 7 6 5 4 3 2 1
Гаралт
1 2 3 5 8 10
Оролт
5 4 4 3 3 3 2 2 2 2 5
Гаралт
2 2 3 2 3 5