C. Одны орд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ноку муур шөнийн тэнгэрийн газрын зурагтай болжээ. Тэрээр уг газрын зураг дээрээс $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан $n$ ширхэг од бүхий одны орд олжээ. $i$ бүрийн хувьд $i$-дахь од нь $(x_{i}, y_{i})$ координатууд дээр байрлалтай байх юм. Мөн ямар ч 2 одод ижил байрлалтай байхгүй.

Орой нь Ноку шөнийн тэнгэр уруу харахаар болжээ. Тэрээр ялгаатай 3-н од хайж олон тэдгээрээр гурвалжин үүсгэнэ. Тус гурвалжин нь эерэг талбайтай байх ёстой бөгөөд бусад бүх одод нь уг гурвалжны заавал гадна байх ёстой. Тэрээр хариултыг олж чадахгүй байгаа тул таны тусламжийг хүсжээ. Таны даалгавар бол бодлогын бүх нөхцөлийг хангах гурвалжин үүсгэх 3-н оддын индексүүдийг олох юм.

Бүх одод нь нэг шулуун дээр оршихгүй. Хэрэв өмнөх нөхцөл нь биелж байвал уг бодлогын хариулт оршин байх юм.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($3 ≤ n ≤ 100 000$) өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрийн мөр болгонд 2 бүхэл тоо $x_{i}$ болон $y_{i}$ ($ - 10^{9} ≤ x_{i}, y_{i} ≤ 10^{9}$) өгөгдөнө.

Мөн ямар ч 2 од нь ижил цэг дээр байхгүй ба бүх одод нь нэг шулуун дээр оршихгүй.

Гаралт

Уг бодлогын нөхцөлүүдийг хангах гурвалжин үүсгэх 3-н цэгийн индексүүдийг дан мөрөнд хэвлэнэ үү.

Хэрэв олон тооны хариулт байвал та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3
0 1
1 0
1 1
Гаралт
1 2 3
Оролт
5
0 0
0 2
2 0
2 2
1 1
Гаралт
1 3 5

Тэмдэглэл

Эхний жишээнд та 3-н индексийг ямар ч дарааллаар хэвлэж болно.

2-дахь жишээнд бидэнд дараах зураг байна.

$5$-р од нь уг гурвалжны тал дээр байгаа учраас $1$, $4$ болон $3$-р однуудаар үүсэх гурвалжин нь бодлогын нөхцөлүүдийг хангахгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...