A. Шавар нэгтгэл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Таны найз таны төрсөн өдөрт зориулан хэсэг шаврууд бэлэглэжээ. Танд анхандаа бүгд $1$ гэсэн утгатай $n$ ширхэг шавар байна.

Та эдгээр шавруудыг ашиглан тоглоом тоглох юм. Эхлээд та нэг шаврыг дангаар нь нэг мөрөнд байрлуулна. Дараа нь та бусад $n - 1$ шаврыг нэг нэгээр нь байрлуулах юм. Та нэг шавар нэмж байрлуулахдаа аль хэдийн байрлуулсан бүх шавруудын баруун талд байрлуулах юм. Мөн уг мөр дэх сүүлийн 2 шавар нь ижилхэн $v$ утгатай байвал та тэдгээрийг нэгтгэн $v + 1$ утгатай нэг шавар үүсгэнэ.

Та бүх $n$ шаврыг байрлуулсны дараах эцсийн байдлыг харахыг хүсэж байгаа юм. Эцсийн байдлын шавруудын утгуудыг зүүнээс баруун уруу хэвлэнэ үү.

Оролт

Эхний мөрөнд ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100 000$) өгөгдөнө.

Гаралт

$k$ ширхэг бүхэл тоо бүхий нэг мөр хэвлэнэ. Энд $k$ тоо нь бодлогын өгүүлбэрт дүрсэлсэн нэгтгэлийн дараах тус мөрөнд байх шавруудын тоог илэрхийлнэ. Эдгээрийн $i$-дахь тоо нь зүүнээсээ $i$-дахь шаврын утгатай тэнцүү байх ёстой.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
1
Гаралт
1
Оролт
2
Гаралт
2
Оролт
3
Гаралт
2 1
Оролт
8
Гаралт
4

Тэмдэглэл

Эхний жишээнд бидэнд зөвхөн $1$ гэсэн утгатай ганц шавар байна. Иймд эцсийн байдал нь $1$ гэсэн утгатай ганц шавар байх юм.

2-дахь жишээнд дараах алхмуудыг гүйцэтгэнэ:

Эхлээд нэг шаврыг мөрөнд байрлуулна. Түүнчлэн энэ нь анхандаа $1$ утгатай байна.

Дараа нь бид өөр шавар нэмж байрлуулна. Мөр нь одоо 1 1 болно. Хамгийн баруун талын 2 шавар нь ижилхэн утгатай учраас бид эдгээр шавруудыг нэгтгэн $2$ гэсэн утгатай нэг шавар үүсгэнэ. Иймд эцсийн байдал нь $2$ болно.

3-дахь жишээнд эхний 2 шаврыг нэмж байрлуулсны дараа манай мөр нь $2$ болсон байх юм. Ахин нэг шавар нэмж байрлуулсны дараа тус мөр нь 2 1 болох юм.

Сүүлийн жишээнд алхмууд нь дараах байдалтай харагдана:

  1. 1
  2. 2
  3. 2 1
  4. 3
  5. 3 1
  6. 3 2
  7. 3 2 1
  8. 4
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...