Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/617-C
com/617-C
Хадгалах
Fullscreen
# Цэцэг услах Цэцгийн хүлэмж нь маш олон цэцгүүд болон 2 ширхэг усан оргилууртай. Та усны даралтыг өөрөө тохируулж болох ба ингэснээр та харгалзан эхний болон 2-дахь усан оргилуураас ус цацрах зай болох $r\_{1}(r\_{1} ≥ 0)$ болон $r\_{2}(r\_{2} ≥ 0)$-уудын утгыг өөрөө тааруулах юм.Та заавал бүх цэцэг услагдсан байхаар $r\_{1}$ болон $r\_{2}$-ыг тааруулах бөгөөд түүнчлэн бүх цэцгийн хувьд эхний усан оргилуураас $r\_{1}$-ээс хэтрэхгүй зайд байна эсвэл 2-дахь усан оргилуураас $r\_{2}$-оос хэтрэхгүй зайд байх юм.Мөн зарим цэцэг 2 усан оргилуураар хоёулангаар нь услагдаж болно. Та усалгаанд шаардагдах усны хэмжээг багасгах хэрэгтэй бөгөөд үүний тулд бүх цэцэг услагдсан байх ба $r\_{1}^{2} + r\_{2}^{2}$ нийлбэр боломжит хамгийн бага утгаа авч байхаар $r\_{1}$ болон $r\_{2}$-ыг тааруулах юм.Тэгвэл энэ нийлбэрийн хамгийн бага утгыг олно уу. ## Оролт Эхний мөрөнд цэцгийн тоо,эхний болон 2-дахь усан оргилуурын координатуудыг илэрхийлэх бүхэл тоонууд $n$, $x\_{1}$, $y\_{1}$, $x\_{2}$, $y\_{2}$ ($1 ≤ n ≤ 2000$, $-10^{7} ≤ x\_{1}, y\_{1}, x\_{2}, y\_{2} ≤ 10^{7}$) өгөгдөнө. Дараагийн $n$ мөрний $i$-дахь мөрөнд $i$-дахь цэцгийн координатууд болох бүхэл тоонууд $x\_{i}$ болон $y\_{i}$ ($-10^{7} ≤ x\_{i}, y\_{i} ≤ 10^{7}$) өгөгдөнө. Мөн эдгээр оролтод өгөгдөх $n + 2$ ширхэг цэгүүд нь бүгд ялгаатай цэгүүд байна. ## Гаралт $r\_{1}^{2} + r\_{2}^{2}$-ын боломжит хамгийн бага утгыг хэвлэнэ. Тэмдэглэл: тус бодлогын оновчтой хариулт нь үргэлж бүхэл тоо байна. ## Тэмдэглэл Эхний жишээнд $r\_{1}^{2} = 5$, $r\_{2}^{2} = 1$ байна:  2-дахь жишээнд $r\_{1}^{2} = 1$, $r\_{2}^{2} = 32$ байна:  -- Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
2 -1 0 5 3 0 2 5 2
Гаралт
6
Оролт
4 0 0 5 0 9 4 8 3 -1 0 1 4
Гаралт
33
Тэмдэглэл