Codeforces Round #803 (Div. 2)
05:21:42 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
D. Хамгийн урт $k$-сайн сегмент
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
$n$ ширхэг бүхэл тооноос бүрдэх $a$ цуваа өгөгдөв. $a$ цувааны нэг ба түүнээс дээш тооны элементийн дарааллыг сегмент гэж нэрлэе.Мөн $k$-аас ихгүй тооны ялгаатай утга агуулсан сегментийг $k$-сайн гэж нэрлэе.
Хамгийн урт $k$-сайн сегментийг олно уу.
input/output нь их багтаамж эзлэх учраас хурдан input/output арга хэрэглэхийг зөвлөе.Жишээлбэл C++ хэл дээр cin/cout хэрэглэхийн оронд scanf/printf-ыг,Java хэл дээр Scanner/System.out хэрэглэхийн оронд BufferedReader/PrintWriter-ыг хэрэглэнэ үү.
Оролт
Эхний мөрөнд $a$-ын элементийн тоо болон $k$ параметрийг илэрхийлэх 2 ширхэг бүхэл тоо $n, k$ ($1 ≤ k ≤ n ≤ 5*10^{5}$) өгөгдөнө.
2-дахь мөрөнд $a$-ын элементүүд болох $n$ ширхэг бүхэл тоо $a_{i}$ ($0 ≤ a_{i} ≤ 10^{6}$)-ууд өгөгдөнө.
Гаралт
Хамгийн урт $k$-сайн сегментийн зүүн болон баруун захын индекс болох 2 бүхэл тоо $l, r$ ($1 ≤ l ≤ r ≤ n$)-г хэвлэнэ.Хэрэв хамгийн урт сегмент нь олон байвал та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.Мөн $a$-ын элементүүд нь $1$-ээс $n$ хүртэл зүүн талаасаа баруун тал уруугаа дугаарлагдсан байна.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
5 5 1 2 3 4 5
Гаралт
1 5
Оролт
9 3 6 5 1 2 3 2 1 4 5
Гаралт
3 7
Оролт
3 1 1 2 3
Гаралт
1 1