C. Лабиринт

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $n × m$ нүхтэй тэгш өнцөгт дүрс өгөгдсөн. Нүх бүр хоосон эсвэл битүү(саад агуулсан) байж болно. Хоосон нүхнүүд '$.$'-ээр тэмдэглэгдэх ба битүү нүхнүүд '$*$'-р тэмдэглэгдэнэ. Аль нэг талаараа нийлсэн хоёр хоосон нүхийг хөрш гэж нэрлэе.

Хөрш нүхнүүдийн зарчмаар холбогдсон ямар ч өргөтгөж болохгүй хэсэг нүхнүүдийг холбогдсон хэсэг гэж нэрлэе. Энэ бол холбогдсон хэсгийн хамгийн энгийн танигдсан тайлбар юм.

$(x, y)$ битүү нүх бүрийн хувьд уг нүх битүү биш хоосон байна гэж төсөөл(бусад нүх өөрчлөгдөхгүйгээр) тэгээд $(x, y)$-ийг агуулсан холбогдсон хэсэгт багтах хоосон нүхнүүдийн хэмжээг(нүхнүүдийн тоо) ол. Та үүнийг битүү нүх болгоний хувьд тус тусад нь хийх ёстой.

Хариулт нь $n$ мөртэй $m$ баганатай матриц хэлбэрээр хэвлэгдэх ёстой. Хэрвээ анх $i$-р мөрний $j$-р тэмдэгт хоосон байсан бол "$.$"-р тэмдэглэгдэх ёстой. бусад тохиолдолд $i$-р мөрний $j$-р тэмдэгт нь хариултыг $10$-т хуваагаад гарсан үлдэгдлийг илэрхийлэх цифр байх ёстой. Матриц нь ямар нэгэн зай авахгүйгээр хэвлэгдсэн байх ёстой.

Гаралтаа хурдан болгохын тулд $m$ урттай $n$ тэмдэгт мөрүүдийн массив хэлбэрээр буюу нэг тэмдэгт мөрийг нэг мөрөнд хэвлэнэ үү. Энэ нь тэмдэгт тэмдэгтээр хэвлэсэнээс хурдан байх болно.

Оролт гаралт нь маш их хэмжээтэй байж болох тул оролт гаралтын хурдан функцүүдийг ашиглана уу. Жишээ нь: C++ хэлэнд $cin/cout$-ийн оронд $scanf/printf$-ийг ашиглах, $Java$ хэлэнд $Scanner/System.out$-ийн оронд $BufferedReader/PrintWriter$-ийг ашиглана уу.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл тоон утга $n, m$ ($1 ≤ n, m ≤ 1000$) байх ба мөр ба баганын тоо юм.

Дараагийн $n$ мөр бүр $m$ тэмдэгт агуулах ба: хоосон нүхийг '$.$'-р, битүү нүхийг '$*$'-р тэмдэглэнэ.

Гаралт

Хариултыг дээр тодорхойлсоны дагуу матриц хэлбэрээр хэвлэнэ. Гаралтын форматыг нарийн мэдэхийн тулд жишээнүүдийг харна уу. Print the answer as a matrix as described above. See the examples to precise the format of the output.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3 3
*.*
.*.
*.*
Гаралт
3.3
.5.
3.3
Оролт
4 5
**..*
..***
.*.*.
*.*.*
Гаралт
46..3
..732
.6.4.
5.4.3

Тэмдэглэл

Эхний жишээн дээр хэрвээ голын нүх хоосон байсан бол $5$ (кросс холбоотой) хэмжээтэй хэсэгт агуулагдах байсан. Хэрвээ булангуудын аль нэг нь хоосон байсан бол $3$ (булан) хэмжээтэй хэсэгт агуулагдах байсан.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...