A. Гэрлийн чийдэнгүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася $m$ ширхэг гэрлийн чийдэнгээс тогтох Зул сарын гэрлийг асаахыг хүсжээ.Эхлээд бүх гэрлийн чийдэнгүүд унтраалттай байв.Нийт $n$ ширхэг товчлуур байх ба товчлуур болгон нь хэсэг бүлэг гэрлийн чийдэнгүүдтэй холбоотой.Вася аль ч товчлуурыг дарж болох ба товчлуур дарагдсан үед товчлуур нь өөрт холбогдсон бүх гэрлийн чийдэнг асаах юм.Тэгвэл Вася бүх гэрлийн чийдэнг асааж чадах уу?

Хэрэв Вася өөрт нь холбогдсон гэрлийн чийдэнгүүд нь аль хэдийн асчихсан товчлуурыг дарвал тэдгээр чийдэнгүүд нь өөрчлөгдөхгүй.Өөрөөр хэлбэл асаалттай хэвээр байна.

Оролт

Эхний мөрөнд харгалзан нийт товчлуурын тоо болон нийт гэрлийн чийдэнгийн тоог илэрхийлэх бүхэл тоонууд $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 100$) өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрний мөр болгонд $i$-дахь товчлуураар асаах гэрлийн чийдэнгийн тоо $x_{i}$ ($0 ≤ x_{i} ≤ m$) өгөгдөх ба үүний араас эдгээр гэрлийн чийдэнгүүдийн дугаар болох $x_{i}$ ширхэг тоо $y_{ij}$ ($1 ≤ y_{ij} ≤ m$)-ууд өгөгдөнө.

Гаралт

Хэрэв бүх $m$ ширхэг гэрлийн чийдэнг асаах боломжтой бол "$YES$" гэж хэвлэнэ,бусад тохиолдолд "$NO$" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 4
2 1 4
3 1 3 1
1 2
Гаралт
YES
Оролт
3 3
1 1
1 2
1 1
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээнд та бүх товчлуурыг нэг удаа дарснаар хялбархан бүх гэрлийн чийдэнг асааж болно.2-дахь жишээнд та 3-дахь гэрлийн чийдэнг асаах боломжгүй юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...