B. Женагийн код

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэ бол 4527 он ба бид бүгдийн мэддэг бас дуртай тоглоом болох танкууд одоо болтол байсаар байна. Мөн Агуу Женагийн 2016 онд бичигдсэн код ч мөн байна. Энэ кодын шийдсэн асуудал нь: улс бүрээс байлдаанд оролцож буй танкуудын тоо өгөгдөхөд тэдний үржвэрийг олно. Хэрвээ энэ тоо маш их болох юм бол серверүүд танкуудыг багуудад хуваах хангалттай цаггүй болж тоглоом бүхэлдээ сүйрэх болно.

Дэлхийд $n$ ялгаатай улс байгаа ба $i$-р улс тоглоомонд $a_{i}$ танк нэмсэн. Тоглоомын хөгжүүлэгчид ёсорхуу хүмүүс байдаг учир улс бүрийн танкны тоо үзэсгэлэнтэй байх ёстой. Хөгжүүлэгчдийнхээр бол үзэсгэлэнтэй тоо гэдэг нь уг тооны аравтын илэрхийлэл нь зөвхөн '$1$' болон '$0$' цифрүүдээс бүрдэх ба түүгээр ч барахгүй хамгийн ихдээ нэг ширхэг '$1$' цифр агуулна. Гэсэн ч тоглогчдын гомдлын ачаар нэг улсын зарим тооны танкууд тоглоомоос хасагдсан ба ингэснээр уг улсын танкнуудын тоо үзэсгэлэнтэй хэвээр үлдэж чадахгүй байж болно.

Таны ажил бол Женагийн кодны үнэн зөв эсэхийг шалгахын тулд яг ижил асуудлыг шийдэх програм бичих юм.

Оролт

Оролтын эхний мөрөнд улсуудын тоо $n$ ($1 ≤ n ≤ 100 000$) байна. Хоёр дахь мөрөнд тэгээр эхлээгүй $n$ ширхэг эерэг бүхэл тоон утгууд $a_{i}$ байх буюу $i$-р улсын танкуудын тоо байна.

Хоёрдугаар мөрөнд ядаж $n - 1$ үзэсгэлэнтэй тоо байх ба эдгээр тоонуудын нийт урт нь $100 000$-с ихгүй байна.

Гаралт

Улс бүрийн танкнуудын тоон үржвэрийг илэрхийлэх тэгээр эхлээгүй нэг ширхэг бүхэл тоон утгыг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3
5 10 1
Гаралт
50
Оролт
4
1 1 10 11
Гаралт
110
Оролт
5
0 3 1 100 1
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээн дээр 10 ба 1 нь үзэсгэлэнтэй тоонууд бол 5 биш юм.

Хоёрдугаар жишээн дээр 11 ('$1$'-үүдийг агуулсан) нь үзэсгэлэнтэй тоо биш ба бусад бүх тоонууд нь үзэсгэлэнтэй.

Гуравдугаар жишээн дээр 3 тоо нь үзэсгэлэнтэй биш ба бусад бүх тоонууд үзэсгэлэнтэй байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...