A. Холбох/Таслах мод

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Програмчлагч Ростислав өөрөө тохируулах хоёртын хайлтын мод (Splay tree) дээр суурилсан Холбох/Таслах мод нэртэй өгөгдлийн бүтцэд бүрэн сонирхолд автсан байна. Ялангуяа $expose$ арга техникийг судалж байна.

Харамсалтай нь Ростислав уг арга техникийн тайлбарыг ойлгох боломжгүй байгаа учраас програмчлагч Серезагаас тусламж хүссэн. Сереза хэрвээ Ростиславыг жижигхэн ажлыг шийдэж чадвал (хэрвээ шийдэж чадахгүй бол тэрэнд өөрөө тохируулагч мод яагаад хэрэгтэй гэж?) туслах болно гэсэн.

Өгөгдсөн $l$, $r$ ба $k$ бүхэл тоонуудын хувьд та $k$ тооны $l$-с $r$ ($l$, $r$-г оролцуулаад) хоорондох бүх зэргийг ($k^i$ тоонуудыг) олно. Ростислав үүнийг хийж цагаа үрэхийг хүсэхгүй байгаа учир нь тэр Глебтэй Агар гэх сүлжээний тоглоомыг сонирхон тоглож байгаа. Түүнд туслана уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан гурван бүхэл тоон утга $l$, $r$ ба $k$ ($1 ≤ l ≤ r ≤ 10^{18}$, $2 ≤ k ≤ 10^{9}$) байна.

Гаралт

$l$-с $r$ хооронд багтах бүх $k$ тооны зэргүүдийг ($k^i$ тоонуудыг) өсөх дарааллаар хэвлэ. Хэрэв тийм ямар нэг тоо олдохгүй бол "$-1$"-г (хашилтгүйгээр) хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
1 10 2
Гаралт
1 2 4 8 
Оролт
2 4 5
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний жишээн дээр: $2^{0} = 1$, $2^{1} = 2$, $2^{2} = 4$, $2^{3} = 8$ тоонууд тодорхойлогдсон хүрээнд байна. $2^{4} = 16$ тоо $10$-с их учир хэвлэгдхгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...