C. Хүзүүний зүүлт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Иван хүзүүний зүүлт хийж өөрийн хайрт охиндоо бэлэг болгон өгөхийг хүсжээ. Хүзүүний зүүлт нь өөр өнгийн сувднуудын цикл хэлбэртэй дараалал юм. Хэрэв таслалт хийсний дараах сувдны холбоост хэлхээ нь палиндром (урд болон хойноосоо уншихад ижилхэн) байвал Иван хүзүүний зүүлтийг 2 сувдны хоорондох уг таслалтын цэгтэй харьцангуй үзэсгэлэнтэй байна гэж үзнэ.

Иванд $n$ өнгийн сувднууд байв. Тэрээр аль болох олон таслалтын цэгтэй харьцангуй үзэсгэлэнтэй хүзүүний зүүлт хийхийг хүсэж байгаа. Тэрээр мэдээж бүх сувдыг ашиглахыг хүсэж байгаа. Тэгвэл түүнд хамгийн үзэсгэлэнтэй хүзүүний зүүлт хийхэд тусална уу.

Оролт

Эхний мөрөнд сувднуудын өнгийн тоо болох ганц тоо $n$ ($1 ≤ n ≤ 26$) өгөгдөнө. 2-дахь мөрөнд $i$-дахь өнгийн сувднуудын тоон хэмжээ болох $n$ ширхэг эерэг бүхэл $a_{i}$ тоонууд өгөгдөнө. Мөн $a_{i}$-уудын нийлбэр нь хамгийн багадаа 2 ба $100 000$-аас хэтрэхгүй.

Гаралт

Эхний мөрөнд өгөгдсөн сувднуудаас тогтох хүзүүний зүүлтийн боломжит хамгийн их үзэсгэлэнтэй таслалтын тоог хэвлэнэ. 2-дахь мөрөнд тийм байх хүзүүний зүүлтийн жишээг хэвлэнэ.

Өнгө болгоны сувднууд нь харгалзах Англи цагаан толгойн жижиг үсгээр илэрхийлэгдэнэ ($a$-аас эхэлнэ). Хүзүүний зүүлт нь цикл хэлбэртэй учраас үүнийг аль ч цэгээс эхлүүлэн хэвлэж болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3
4 2 1
Гаралт
1
abacaba
Оролт
1
4
Гаралт
4
aaaa
Оролт
2
1 1
Гаралт
0
ab

Тэмдэглэл

Эхний жишээнд хүзүүний зүүлт нь хамгийн ихдээ 1 үзэсгэлэнтэй таслалттай байж болно. Ийм байх хүзүүний зүүлт нь зураг дээр дүрслэгдсэн байна.

2-дахь жишээнд хүзүүний зүүлт үүсгэх цорын ганц арга байх юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...