A. Петр ба цас үлээгч

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петр шинэ жилийн бэлэг болгон шинэ цас үлээгч авчээ. Мэдээж хэрэг тэрээр үүнийг хурдан туршиж үзэхийг хүсэв. Зааврыг уншсаны дараа тэрээр уг цас үлээгч нь бусад цас үлээгчдээс өөрөөр ажилладаг болохыг мэдэв. Үүнийг ажиллуулахын тулд та үүнийг ямар нэг цэгээс (уг цас үлээгч нь халхалсан цэг биш байна) холбох ба дараа нь үүнийг асаах юм. Үр дүнд нь уг цас үлээгч нь тухайн цэгийг тойрон тойрог дагуу хөдлөх ба өөрийг зам дээрх бүх цасыг цэвэрлэнэ.

Дэлгэрэнгүйгээр хэлэхэд бид Петр-ын цас үлээгч машиныг хавтгай дээрх нэгэн олон өнцөгт гэж үзнэ. Машин ассаны дараа энэ нь Петр-ын холбосон цэгийг тойрон нэгэн тойрог үүсгэнэ (тухайн цэг нь заавал олон өнцөгтийн гадна байна). Иймээс олон өнцөгтийн ирмэг дээр эсвэл дотор нь байх цэг бүр нь Петр-ын өөрийн машинаа холбосон цэг дээр төвтэй тойрог зам дагуу хөдөлнө.

Петр өөрийн цас үлээгч машинаа $P$ цэгтэй холбохоор шийдсэн ба одоо тэрээр цас нь цэвэрлэгдэх хэсгийн талбайг олохыг хүсжээ. Түүнд тусална уу.

Оролт

Эхний мөрөнд олон өнцөгтийн оройн тоо $n$ (), болон $P$ цэгийн координатууд болох 3 бүхэл тоо өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрийн мөр болгонд 2 бүхэл тоо өгөгдөнө. Эдгээр нь цагийн зүүний дагуу болон эсрэг дарааллаар өгөгдсөн олон өнцөгтийн оройнуудын координатууд байна. Ямар ч дараалсан 3 орой нь нэг шулуун дээр оршихгүй байна.

Оролтод өгөгдөх бүх тоонууд нь бүхэл тоонууд байх ба абсолют утга нь $1 000 000$-аас хэтрэхгүй байна.

Гаралт

Цас нь цэвэрлэгдэх хэсгийн талбай болох ганц бодит утга хэвлэнэ үү. Таны хариулт хэрэв абсолют болон харьцангуй алдаа нь $10^{ - 6}$-аас хэтрэхгүй бол зөвөөр тооцогдоно.

Өөрөөр хэлбэл: таны хариултыг $a$, зөв гэж үзэн шүүх хариултыг $b$ гэж үзье. Тэгвэл шалгагч программ нь хэрэв байвал таны хариултыг зөвөөр тооцно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 0 0
0 1
-1 2
1 2
Гаралт
12.566370614359172464
Оролт
4 1 -1
0 0
1 2
2 0
1 1
Гаралт
21.991148575128551812

Тэмдэглэл

Эхний жишээнд дараах хэсгийн цас цэвэрлэгдсэн байна:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...