Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
A. Эх хуваах
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Танд $n$ урт бүхий $s$ тэмдэгт мөр болон $p, q$ тоонууд өгөгдөв.Тэгвэл $s$ тэмдэгт мөрийг $p$ болон $q$ урттай хэсгүүдэд хуваана уу.
Жишээлбэл "$Hello$" гэсэн тэмдэгтийн хувьд $p = 2$, $q = 3$ байг.Тэгвэл та "$Hel$" болон "$lo$" гэсэн 2 тэмдэгтэд хувааж болох ба мөн "$He$" болон "$llo$" гэсэн 2 тэмдэгтэд хувааж болно.
$s$ тэмдэгт мөрийг хуваахдаа зөвхөн $p$ урттай тэмдэгтүүдэд хувааж болно эсвэл зөвхөн $q$ урттай тэмдэгтүүдэд хувааж болно гэдгийг анхаарна уу.(2-дахь жишээг харна уу.)
Оролт
Эхний мөрөнд 3 ширхэг бүхэл тоо $n, p, q$ ($1 ≤ p, q ≤ n ≤ 100$) өгөгдөнө.
2-дахь мөрөнд жижиг болон том Латин үсэг ба цифрүүдээс тогтох $s$ тэмдэгт мөр өгөгдөнө.
Гаралт
Хэрэв $s$ тэмдэгт мөрийг $p$ болон $q$ урттай хэсгүүдэд хувааж болохгүй бол "$-1$" гэж хэвлэнэ.
Бусад тохиолдолд эхний мөрөнд $s$ тэмдэгт мөрийн хуваагдсан хэсгүүдийн тоо болох бүхэл тоо $k$-г хэвлэнэ.
Дараагийн $k$ мөрийн мөр болгонд тэмдэгт мөрийн хуваагдсан хэсгүүдийг хэвлэнэ.Тэдгээр хэсэг бүр нь $p$ эсвэл $q$ урттай тэмдэгтүүд байх ба эдгээр тэмдэгтүүд нь $s$-д орсон дарааллынхаа зүүнээс баруун уруугаа нэг нэгээрээ хэвлэгдэнэ.
Хэрэв олон хариулт байгаа бол алийг нь ч хэвлэсэн болно.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
5 2 3 Hello
Гаралт
2 He llo
Оролт
10 9 5 Codeforces
Гаралт
2 Codef orces
Оролт
6 4 5 Privet
Гаралт
-1
Оролт
8 1 1 abacabac
Гаралт
8 a b a c a b a c