Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/611-B
com/611-B
Хадгалах
Fullscreen
# Шинэ он ба хуучин шинж чанар 2015 он бараг дуусаж байна. Лимак нь нэгэн бяцхан туйлын баавгай юм.Тэрээр саяхан 2-тын тооллын системийн талаар сурчээ.Тэрээр одоо өнгөрч буй он нь өөрийн 2-тын тооллын системийн бичлэг дотроо яг 1 ширхэг 0-ыг агуулж байгааг анзаарчээ -- $2015\_{10} = 11111011111\_{2}$.Тэрээр таслалаас хойших 0-ын тоог тооцохгүй байгааг анхаарна уу. Лимак хэсэг жилүүдийн завсрыг сонгон авав.Тэрээр энэ завсарт хэчнээн ширхэг 2-тын тооллын системийн бичлэг дотроо яг 1 ширхэг 0-ыг агуулсан он байгааг тоолохоор шийджээ.Тэгвэл та Лимак-аас хурдан үүнийг хийж чадах уу? Бүх эерэг бүхэл тоонууд 0-ээр эхлэн бичигдэхгүй байгааг анхаарна уу. ## Оролт Ганц мөрөнд Лимак-ийн сонгосон завсрын харгалзан эхний болон сүүлийн жилийг илэрхийлэх 2 бүхэл тоо $a$ болон $b$ ($1 ≤ a ≤ b ≤ 10^{18}$) өгөгдөнө. ## Гаралт Лимак-ийн сонгосон завсартаа тоолох нийт жилүүдийн тоог хэвлэнэ. ## Тэмдэглэл Эхний жишээнд Лимак-ийн сонгосон завсар $5\_{10} = 101\_{2}$, $6\_{10} = 110\_{2}$, $7\_{10} = 111\_{2}$, $8\_{10} = 1000\_{2}$, $9\_{10} = 1001\_{2}$ and $10\_{10} = 1010\_{2}$ гэсэн тоонуудыг агуулна. Тэдгээрийн 2 нь($101\_{2}$ and $110\_{2}$) өгөгдсөн шинжийг агуулж байна. -- Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
5 10
Гаралт
2
Оролт
2015 2015
Гаралт
1
Оролт
100 105
Гаралт
0
Оролт
72057594000000000 72057595000000000
Гаралт
26
Тэмдэглэл