Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/610-D
com/610-D
Хадгалах
Fullscreen
# Вика ба Сегментүүд Вика-д дөрвөлжин нүдтэй цаасан хязгааргүй том хуудас байжээ.Анхандаа бүх нүднүүд нь цагаан өнгөтэй байв.Тэрээр уг хуудас дээр 2 хэмжээст координатын систем байрлуулсан ба координатын тэнхлэгүүдтэй параллель байх $n$ ширхэг хар өнгөтэй хөндлөн болон босоо сегментүүд зуржээ.Бүх сегментүүд нь 1 дөрвөлжин нүдтэй ижил өргөнтэй бөгөөд сегмент бүр нь нэг мөр эсвэл нэг баганад байгаа ямар нэг хөрш 2 нүдний хооронд байна гэсэн үг юм. Таны даалгавар бол нийт будагдсан нүдний тоог олох юм.Хэрэв нүд нь нэгээс олон удаа будагдсан бол тухайн нүд нь ганц удаа тоологдоно. ## Оролт Эхний мөрөнд Вика-ийн зурах сегментийн тоо болох ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100 000$) өгөгдөнө. Дараагийн $n$ мөрийн мөр болгонд $x\_{1}$, $y\_{1}$, $x\_{2}$ болон $y\_{2}$ ($ - 10^{9} ≤ x\_{1}, y\_{1}, x\_{2}, y\_{2} ≤ 10^{9}$) гэсэн 4 ширхэг бүхэл тоо байх ба эдгээр нь Вика-ийн зурсан сегментүүдийн захын цэгүүдийг илэрхийлэх юм.Бүх сегмент нь координатын тэнхлэгүүдтэй параллель байх ба сегментүүд нь хоорондоо шүргэлцэж давхцаж мөн бүрэн давхцаж болно. ## Гаралт Вика-ийн нийт будсан нүдний тоог хэвлэнэ.Хэрэв нүд нь нэгээс олон удаа будагдсан бол тухайн нүдийг хариултад ганц удаа тоолно. ## Тэмдэглэл Эхний жишээнд Вика $(0, 1)$, $(1, 1)$, $(2, 1)$, $(1, 2)$, $(1, 3)$, $(1, 4)$, $(0, 3)$ болон $(2, 3)$ гэсэн нүднүүдийг будсан байна. -- Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
3 0 1 2 1 1 4 1 2 0 3 2 3
Гаралт
8
Оролт
4 -2 -1 2 -1 2 1 -2 1 -1 -2 -1 2 1 2 1 -2
Гаралт
16
Тэмдэглэл