Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/601-A
com/601-A
Хадгалах
Fullscreen
# Хоёр маршрут Абсурдистан $n$ хоттой ($1$-с $n$ хүртэл дугаарлагдсан) ба $m$ хос чиглэлтэй төмөр замтай. Энд бас инээд хүрмээр энгийн замын сүлжээ - ялгаатай $x$ болон $y$ хот бүрийн хувьд уг хоёр хотыг холбосон төмөр зам байхгүй тохиолдолд л $x$ болон $y$ хотуудын хооронд хос чиглэлтэй авто зам байдаг. Өөр хотуудруу аялахад нэг төмөр зам эсвэл нэг авто замыг ашигладаг ба яг нэг цаг явдаг. Галт тэрэг, автобус хоёр $1$ дугаартай хотыг зэрэг орхино. Тэдэнд ижил эцсийн зогсоол болох $n$ хот байх ба замдаа ямар ч зогсолт хийхгүй (гэвч тэд $n$ хотод хүлээж болно). Галт тэрэг зөвхөн төмөр замаар явах бол автобус зөвхөн авто замаар явна. Танд тээврийн хэрэгсэл бүрт зориулсан маршрутын төлөвлөгөө гаргах даалгавар өгөгдсөн ба маршрут бүр ямар ч зам болон төмөр замыг хэдэн ч удаа ашиглаж болно. Аюулгүй гэж үзэх чухал үзэл бодлуудын нэг нь төмөр замын огтлолцол дээрх ослоос зайлсхийх зорилгоор галт тэрэг болон автобус нэг хотод ($n$ хотоос бусад хотод) зэрэг ирж болохгүй. Эдгээр хязгаарлалтуудын дор хоёр тээврийн хэрэгсэл хоёул $n$ хотод хүрэх хамгийн бага цагийн тоо хэд вэ(автобус болон галт тэрэгний ирэх цагийн хамгийн их нь хэд вэ)? Автобус, галт тэрэг хоёр $n$ хотод ижил цагт ирэх шаардлагагүй боловч ижил цагт ирж болно. ## Оролт Оролтын эхний мөрөнд хоёр бүхэл тоон утга $n$ ба $m$ ($2 ≤ n ≤ 400$, $0 ≤ m ≤ n(n - 1) / 2$) байх ба харгалзан хотуудын тоо болон төмөр замын тоо. Дараагийн $m$ мөр бүрт хоёр бүхэл тоон утга $u$ ба $v$ байх ба $u$ болон $v$ ($1 ≤ u, v ≤ n$, $u ≠ v$) хотуудын хоорондох төмөр замыг заана. Дурын хоёр хотыг хамгийн ихдээ нэг төмөр зам холбоно гэж төсөөлөөрэй. ## Гаралт Тээврийн хэрэгслүүд $n$ хотод хамгийн багадаа хэдэн цагийн дараа ирэхийг илтгэх бүхэл тоон утгыг хэвлэ. Ядаж нэг тээврийн хэрэгсэл $n$ хотод ирэх боломжгүй бол $ - 1$-г хэвлэ. ## Тэмдэглэл Эхний жишээн дээр галт тэрэг дараах маршрутаар явж болох ба  автобус дараах маршрутаар явж болно . Тэд $4$-р хотод ижил цагт ирнэ. Хоёр дахь жишээн дээр Абёурдистан төмөр замчдаар зохицуулагдана. Энд ямар ч авто зам байхгүй ба автобусанд $4$ хотод хүрэх зам байхгүй. -- Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
4 2 1 3 3 4
Гаралт
2
Оролт
4 6 1 2 1 3 1 4 2 3 2 4 3 4
Гаралт
-1
Оролт
5 5 4 2 3 5 4 5 5 1 1 2
Гаралт
3
Тэмдэглэл