Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/600-B
com/600-B
Хадгалах
Fullscreen
# Бага буюу тэнцүү элементүүдийн тухай асуултууд Танд бүхэл тооноос тогтох $a$ болон $b$ гэсэн 2 цуваа өгөгджээ.2-дахь цувааны $b\_{j}$ элемент бүрийн хувьд $a$ цуваанд $b\_{j}$-аас бага буюу тэнцүү элемент хэдэн ширхэг байгааг олно уу. ## Оролт Эхний мөрөнд $a$ болон $b$ цуваануудын хэмжээг илэрхийлэх 2 бүхэл тоо $n, m$ ($1 ≤ n, m ≤ 2*10^{5}$) өгөгдөнө. 2-дахь мөрөнд $a$ цувааны элементүүд болох $n$ ширхэг бүхэл тоонууд өгөгдөнө($ - 10^{9} ≤ a_{i} ≤ 10^{9}$). 3-дахь мөрөнд $b$ цувааны элементүүд болох $m$ ширхэг бүхэл тоонууд өгөгдөнө($ - 10^{9} ≤ b_{j} ≤ 10^{9}$). ## Гаралт $m$ ширхэг бүхэл тоо хэвлэх ба эдгээрийн $j$-дэх тоо нь $a$ цуваанд $b\_{j}$-аас бага буюу тэнцүү элемент хэдэн ширхэг байгааг илэрхийлнэ. -- Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
5 4 1 3 5 7 9 6 4 2 8
Гаралт
3 2 1 4
Оролт
5 5 1 2 1 2 5 3 1 4 1 5
Гаралт
4 2 4 2 5