D. Гүрвэл ба хонгил - 2

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэ нь тэмцээнд ирсэн бодлогын хялбаршуулсан хувилбар болно. Эх бодлого нь хэтэрхий хүнд шийдэлтэй байсан тул оролтын өгөгдлийн хэмжээг багасгасан

Поликарп "Гүрвэл ба хонгил" нэртэй компьютер тоглоомоор тоглох дуртай. Түүний дүр илбэчин ба тэрээр эгнэж зогссон хараачидтай байлдах хэрэгтэй болжээ. Илбэчний дайнд хэрэг болох ганц чадвар нь галт бөмбөг гаргах байв.

Хэрвээ Поликард $i$-р харваачийг бөмбөгдвөл (зүүнээс баруун тийш дугаарлагдана) тухайн харваач тодорхой $A$ амь оноогоо алдана, мөн хөрш харваачид нь амь онооноосоо $B$-г хасуулна.

Бас хэтэрхий хол учраас хамгийн захын харваачдыг бөмбөгөөр онох боломжгүй байгаа. Поликарп хоёр захынхаас бусад харваачдыг онож чадна.

Харваач бүрийн амь оноо мэдэгдэж байгаа бөгөөд уг оноо $0$-ээс бага болвол уг харваач амь үрэгдсэнд тооцно. Тийм бол Поликарп бүх харваачдыг устгахын тулд хамгийн багадаа хэдэн удаа бөмбөгдөх вэ. Аль хэдийн устгагдсан харваачыг дахин бөмбөгдөж болно.

Оролт

Эхний мөрөнд харваачдын тоо $N$ болон $A$, $B$ тоонууд ($3 ≤ N ≤ 10$; $1 ≤ B < A ≤ 10$).

Дараагийн мөрөнд харваачдын амь оноо болох $N$ ширхэг тоо $H_1$, $H_2$, ... , $H_N$ ($1 ≤ H_i ≤ 15$).

Гаралт

Эхний мөрөнд бүх харваачдыг устгахын тулд бөмбөгдөх хамгийн бага утга $t$.

Хоёр дахь мөрөнд $t$ ширхэг тоо буюу бөмбөгдөх харваачдын дугаар хоосон зайгаар тусгаарлагдан байрлана. Захын харваачдыг бөмбөгдөхгүй учир энэ дугаарууд $2$-оос $N-1$-ийн хооронд байна. Олон хариу байвал алийг нь ч хэвлэж болох ба ямар ч дарааллаар хэвлэж болно.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
3 2 1
2 2 2
Гаралт
3
2 2 2 
Оролт
4 3 1
1 4 1 1
Гаралт
4
2 2 3 3 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...