C. Алиса, Боб ба шоколад

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Алиса, Боб хоёр тоглоом тоглох дуртай бөгөөд, өнөөдөр нэг тоглоом тоглох гэж байна. Тэд $n$ шоколадыг нэг эгнээнд оруулж тавьсан. Алиса шоколаднуудыг зүүн талаас нь эхэлж, харин Боб баруун талаас нь эхэлж иднэ. Тэр $2$ ижил хурдаар иддэг бөгөөд бүх шоколадны хувьд идэж дуусгах хугацаа өгөгдсөн. Тоглогч шоколад идэж дуусангуутаа дараагийнхийг нь эхэлдэг, мөн дундаас нь хаяж дараагийнхруу нь орж болохгүй. Тэр $2$ завсарлага авдаггүй болно. Хэрвээ Алиса, Боб хоёр нэг шоколадыг зэрэг идэх болвол жентельмен ёсоор Боб уг шоколадыг Алисад өгдөг.

Тэр $2$ хэд, хэдэн шоколад идэх вэ?

Оролт

Эхний мөрөнд шоколадны тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^5$) өгөгдөнө. Дараагийн мөрөнд $i$-р шоколадыг идэхэд зарцуулах хугацаа $t_i$-г илэрхийлэх $t_1$, $t_2$, ... , $t_n$ дараалал өгөгдөнө.

Гаралт

Алисагийн идэх шоколадны тоо $a$ болон Бобын идэх шоколадны тоо $b$-г хэвлэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
5
2 9 8 2 7
Гаралт
2 3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...