B. Ерөнхийлөгчийн оффис

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берланд улсын Ерөнхийлөгч туслахуудтайгаа хамт нэлээн том оффист ажилладаг ажээ. Бүх ажилчид болон Ерөнхийлөгч өөрөө ялгаатай өнгөтэй, тэгш өнцөгт хэлбэртэй, талууд нь оффисын ханатай параллель байрласан ширээтэй. Нэг өдөр ерөнхийлөгч зөвлөхүүдтэйгээ уулзалт хийхээр шийдсэн. Гэвч тэр хэдэн зөвлөхтэйгээ санахгүй байгаа, харин зөвлөхүүдийнх нь ширээ өөрийнх нь ширээтэй аль нэг талаараа нийлсэн байдгийг мэднэ.

Оффисын өрөөг $n$-г харьцах $m$ хүснэгтээр үзүүлсэн. Өрөөний бүх цэг хоосон, эсвэл ямар нэг ширээ тавигдсан байж болно. Латин цагаан толгойн том үсгээр ширээний өнгийг илэрхийлье. Цэг (".") хоосон зайг илэрхийлнэ.

Оролт

Эхний мөрөнд өрөөний хэмжээ $n$, $m$ тоо болон Ерөнхийлөгчийн ширээний өнгө $c$ тэмдэгт ($1 ≤ n,m ≤ 100$) өгөгднө. Дараагийн $n$ мөр бүрт $m$ тэмдэгт байна. Оролтонд ширээ бүр өөр өнгөтэй, нэг ширээг илэрхийлэх өнгөнүүд салангид бус тэгш өнцөгт үүсгэнэ. Бүх өнгө Латин цагаан толгойн том үсгээр илэрхийлэгдсэн.

Гаралт

Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн тоо болох ганц тоо хэвлэнэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
3 4 R
G.B.
.RR.
TTT.
Гаралт
2
Оролт
3 3 Z
...
.H.
..Z
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...