A. Гурвалжин

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жонни маш ухаантай Анн гэдэг дүүтэй. Анн цэцэрлэгээсээ ирээд ахаасаа гэрийн даалгаварт өгсөн бодлогыг асуужээ. Уг даалгавар нь $4$ өөр өнгөтэй саваагаар гурвалжин байгуулах ёстой юм. Тэгэхдээ нэг савааг нь ашиглахгүй. Саваануудыг хугалж болохгүй, бас хагасаар нь гурвалжин байгуулахгүй. Анн уг бодлогыг аль хэдийнээ бодчихсон, харин одоо ахыгаа шалгаж байна.

Жонни энэ бодлогыг шууд л бодчихно гэж бодсон боловч тийм ч амархан биш бололтой. Хэрвээ эерэг талбайтай гурвалжин байгуулах боломжгүй бол $0$ талбайтай зураасан гурвалжин байгуулж болох бас болох байв. Тэгтэл заримдаа бүүр $0$ талбайтай гурвалжин ч байгуулах боломжгүй болчихоод байлаа. Тэгээд манай хүү энэ олон тохиолдлын учрыг олохоосоо залхуураад, танаас тусламж гуйжээ.

Оролт

Нэг мөрөнд $4$ савааны урт болох $4$ тоо өгөгдөнө. Аль ч савааны урт $100$-с хэтрэхгүй эерэг бүхэл тоо байна.

Гаралт

Хэрвээ эерэг тоон талбайтай гурвалжин үүсгэх боломжтой бол "TRIANGLE" гэж хэвлэнэ. Хэрвээ $0$ талбайтай гурвалжин үүсгэх боломжтой бол "SEGMENT" гэж хэвлэ. Харин огт гурвалжин үүсгэх боломжгүй бол "IMPOSSIBLE" гэж хэвлэнэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
4 2 1 3
Гаралт
TRIANGLE
Оролт
7 2 2 4
Гаралт
SEGMENT
Оролт
3 5 9 1
Гаралт
IMPOSSIBLE
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...