Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/598-B
com/598-B
Хадгалах
Fullscreen
# Тэмдэгт мөр дээрх асуултууд Танд $s$ тэмдэгт мөр өгөгдсөн ба $m$ ширхэг асуултад хариулах ёстой.Асуулт бүр нь 2 ширхэг 1-суурьтай индексүүд $l\_{i}$, $r\_{i}$ болон бүхэл тоо $k\_{i}$-аар өгөгдөнө.Энэ нь та $s[l\_{i}... r\_{i}]$ дэд тэмдэгт мөрийг цикл хэлбэрээр $k\_{i}$ удаа шилжүүлэх ёстой гэсэн үг юм.Асуултуудыг нэг нэгнийх нь араас өгөгдсөн дарааллын дагуу гүйцэтгэнэ. Цикл шилжүүлэлт(эргэлт)-ын нэг үйлдэл нь хамгийн сүүлийн тэмдэгтийг эхний тэмдэгтийн байрлалд авчран бусад бүх тэмдэгтийг баруун тийш нэг байрлал шилжүүлэх үйлдэлтэй ижилхэн юм. Жишээлбэл,хэрэв $s$ тэмдэгт нь $abacaba$ байх ба асуулт нь $l\_{1} = 3, r\_{1} = 6, k\_{1} = 1$ байвал хариулт нь $abbacaa$ гэсэн тэмдэгт мөр байх юм.Хэрэв үүний дараа $l\_{2} = 1, r\_{2} = 4, k\_{2} = 2$ гэсэн асуултыг гүйцэтгэвэл бид $baabcaa$ гэсэн тэмдэгт мөртэй болох юм. ## Оролт Эхний мөрөнд тэмдэгт мөр $s$ ($1 ≤|s|≤ 10$) анхны хэлбэрээрээ өгөгдөнө.Энд $|s|$-аар $s$ тэмдэгт мөрийн уртыг тэмдэглэв.Тэмдэгт мөр нь зөвхөн Англи жижиг үсгүүд агуулна. 2-дахь мөрөнд асуултын тоо болох ганц бүхэл тоо $m$ ($1 ≤ m ≤ 300$) өгөгдөнө. Дараагийн $m$ мөрийн $i$-дахь мөрөнд $i$-дахь асуултын тодорхойлолт болох 3-н бүхэл тоо $l\_{i}$, $r\_{i}$ болон $k\_{i}$ ($1 ≤ l\_{i} ≤ r\_{i} ≤ |s|, 1 ≤ k\_{i} ≤ 1 000 000$) өгөгдөнө. ## Гаралт Бүх $m$ ширхэг асуултыг гүйцэтгэсний дараах үр дүнгийн $s$ тэмдэгт мөрийг хэвлэнэ үү. ## Тэмдэглэл Жишээ нь бодлогын өгөгдөлд дүрслэгдсэн болно. -- Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
abacaba 2 3 6 1 1 4 2
Гаралт
baabcaa
Тэмдэглэл