B. Тэмдэгт мөр дээрх асуултууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $s$ тэмдэгт мөр өгөгдсөн ба $m$ ширхэг асуултад хариулах ёстой.Асуулт бүр нь 2 ширхэг 1-суурьтай индексүүд $l_{i}$, $r_{i}$ болон бүхэл тоо $k_{i}$-аар өгөгдөнө.Энэ нь та $s[l_{i}... r_{i}]$ дэд тэмдэгт мөрийг цикл хэлбэрээр $k_{i}$ удаа шилжүүлэх ёстой гэсэн үг юм.Асуултуудыг нэг нэгнийх нь араас өгөгдсөн дарааллын дагуу гүйцэтгэнэ.

Цикл шилжүүлэлт(эргэлт)-ын нэг үйлдэл нь хамгийн сүүлийн тэмдэгтийг эхний тэмдэгтийн байрлалд авчран бусад бүх тэмдэгтийг баруун тийш нэг байрлал шилжүүлэх үйлдэлтэй ижилхэн юм.

Жишээлбэл,хэрэв $s$ тэмдэгт нь $abacaba$ байх ба асуулт нь $l_{1} = 3, r_{1} = 6, k_{1} = 1$ байвал хариулт нь $abbacaa$ гэсэн тэмдэгт мөр байх юм.Хэрэв үүний дараа $l_{2} = 1, r_{2} = 4, k_{2} = 2$ гэсэн асуултыг гүйцэтгэвэл бид $baabcaa$ гэсэн тэмдэгт мөртэй болох юм.

Оролт

Эхний мөрөнд тэмдэгт мөр $s$ ($1 ≤|s|≤ 10$) анхны хэлбэрээрээ өгөгдөнө.Энд $|s|$-аар $s$ тэмдэгт мөрийн уртыг тэмдэглэв.Тэмдэгт мөр нь зөвхөн Англи жижиг үсгүүд агуулна.

2-дахь мөрөнд асуултын тоо болох ганц бүхэл тоо $m$ ($1 ≤ m ≤ 300$) өгөгдөнө.

Дараагийн $m$ мөрийн $i$-дахь мөрөнд $i$-дахь асуултын тодорхойлолт болох 3-н бүхэл тоо $l_{i}$, $r_{i}$ болон $k_{i}$ ($1 ≤ l_{i} ≤ r_{i} ≤ |s|, 1 ≤ k_{i} ≤ 1 000 000$) өгөгдөнө.

Гаралт

Бүх $m$ ширхэг асуултыг гүйцэтгэсний дараах үр дүнгийн $s$ тэмдэгт мөрийг хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
abacaba
2
3 6 1
1 4 2
Гаралт
baabcaa

Тэмдэглэл

Жишээ нь бодлогын өгөгдөлд дүрслэгдсэн болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...