A. Витали ба Шөнө

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг өдөр Витали шөнөөр гэррүүгээ оройтоод явж байсан тэгээд гайхсан: яг одоо хэдэн хүн унтаагүй байгаа бол? Үүнийг тооцоолохын тулд Витали яг одоо түүний өнгөрч буй байшингийн хэдэн цонх гэрэлтэй байсныг харахаар шийдсэн.

Витали давхар бүртээ $2*m$ цонхтой $n$ давхартай барилгыг харсан. Давхар бүрд дараалласан хоёр цонх нэг сууцанд харгалзах $1$-c $m$ хүртэл дугаарлагдсан $m$ сууц байсан. Хэрвээ бид цонхнуудыг зүүнээс нь баруун тийш $1$-с $2*m$ хүртэл дугаарлавал $i$-р давхарын $j$-р сууцанд харгалзах давхрын $2*j - 1$ ба $2*j$ цонхнууд байна (давхарууд дээрээс доошоо дугаарлагдсан). Витали сууцны харгалзах цонхнуудын ядаж нэг нь гэрэлтэй байвал сууцад байгаа хүмүүс унтаагүй байгаа гэж бодсон.

Өгөгдсөн байшингийн цонхнуудын өгөгдсөн мэдээллийн хувьд таны ажил бол Виталигийнхаар бол хэдэн ширхэг сууцны хүмүүс унтаагүй байгааг тооцоолох явдал юм.

Оролт

Оролтын эхний мөрөнд хоёр бүхэл тоон утга $n$ ба $m$ ($1 ≤ n, m ≤ 100$) байх ба харгалзан байшингийн давхарын тоо болон давхар бүрийн сууцын тоо байна.

Дараагийн $n$ мөрөнд давхруудыг дээрээс нь доош нь тодорхойлох ба мөр бүрт $2*m$ тэмдэгт байна. Хэрвээ тус давхарын $i$-р цонхны гэрэл асаалттай бол $i$-р тэмдэгт '$1$' байх бол бусад тохиолдолд '$0$' байна.

Гаралт

Виталигийнхаар хүмүүс нь унтаагүй сууцууд буюу ядаж нэг цонхны гэрэл нь асаалттай сууцуудын тоог илэрхийлэх нэг ширхэг бүхэл тоон утгыг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2 2
0 0 0 1
1 0 1 1
Гаралт
3
Оролт
1 3
1 1 0 1 0 0
Гаралт
2

Тэмдэглэл

Эхний жишээн дээр байшин хоёр давхар ба давхар бүрт хоёр сууцтай. Энэ нь нийт 4 сууц байна гэсэн үг. Хоёр дахь давхарын зүүн сууцны гэрэл л унтраатай байна. Уг сууцны хоёр өрөөний гэрэл хоёулаа унтраатай байна гэсэн үг.

Хоёр дахь жишээн дээр байшин нэг давхартай ба нэгдүгээр давхар гурван сууцтай. Хамгийн зүүн сууцны гэрэл асаалттай (хоёр цонх нь хоёулаа) ба голын сууцны гэрэл асаалттай (нэг цонх нь). Баруун талын сууцны гэрэл унтраастай.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...