Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/593-B
com/593-B
Хадгалах
Fullscreen
# Антон ба Шулуунууд Багш Антонд их хэмжээний геометрийн даалгавар өгсөн боловч тэр Кодпорсес дээрх тогтмол зохиогддог тэмцээнд оролцоод хийж чадаагүй. Уг ажилд түүнд $y = k\_{i}\*x + b\_{i}$ томьёогоор тодорхойлогдсон $n$ ширхэг шулууны бүрдэл өгөгдсөн. Эдгээр шулуунуудын хоёр шулууных нь ядаж нэг огтлолцолын цэг нь $x\_{1} < x\_{2}$ хоорондох шулуунуудаар хязгаарлагдсан хэсэг дотор байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл доорх нөхцөлийг хангах $1 ≤ i < j ≤ n$ ба $x', y'$ байгаа нь үнэн үү: * $y' = k\_{i} * x' + b\_{i}$ буюу $(x', y')$ цэг нь $i$ дугаартай шулуунд хамаарна * $y' = k\_{j} * x' + b\_{j}$ буюу $(x', y')$ цэг нь $j$ дугаартай шулуунд хамаарна * $x\_{1} < x' < x\_{2}$ буюу $(x', y')$ цэг нь $x\_{1} < x\_{2}$-аар хязгаарлагдсан хэсэг дотор оршино. Та Антоныг асуудал дунд орхиж болохгүй, та чадах уу? Өгөгдсөн ажлыг шийддэг програм бичнэ үү. ## Оролт Оролтын эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ ($2 ≤ n ≤ 100 000$) байх ба Антонд өгөгдсөн ажил дахь шулууны тоо. Хоёр дахь мөрөнд бүхэл тоон утгууд $x\_{1}$ ба $x\_{2}$ ($ - 1 000 000 ≤ x\_{1} < x\_{2} ≤ 1 000 000$) байх ба таны ядаж хоёр шулууны огтлолцолын цэгийг дотроос нь олох шулуунуудыг тодорхойлно. Дараагийн $n$ мөрөнд бүхэл тоон утгууд $k\_{i}$, $b\_{i}$ ($ - 1 000 000 ≤ k\_{i}, b\_{i} ≤ 1 000 000$) шулуунуудын тодорхойлолт. Бүх шулуунууд хос хосоороо ялгаатай буюу дурын хоёр $i ≠ j$-н хувьд нэг бол $k\_{i} ≠ k\_{j}$ эсвэл $b\_{i} ≠ b\_{j}$ байна. ## Гаралт Хэрвээ хоёр шулуунаар хязгаарлагдсан хэсгийн дотор ялгаатай хоёр шулууны ядаж нэг огтлолцол байвал "$Yes$" (хашилтгүйгээр) хэвлэ. Бусад тохиолдолд "$No$" (хашилтгүйгээр) хэвлэ. ## Тэмдэглэл Эхний жишээн дээр хоёр шулуунаар хязгаарлагдсан хэсгийн хүрээн дээр огтлолцолууд байгаа боловч яг дотор нь биш байна.  -- Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
4 1 2 1 2 1 0 0 1 0 2
Гаралт
NO
Оролт
2 1 3 1 0 -1 3
Гаралт
YES
Оролт
2 1 3 1 0 0 2
Гаралт
YES
Оролт
2 1 3 1 0 0 3
Гаралт
NO
Тэмдэглэл