B. Антон ба Шулуунууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Багш Антонд их хэмжээний геометрийн даалгавар өгсөн боловч тэр Кодпорсес дээрх тогтмол зохиогддог тэмцээнд оролцоод хийж чадаагүй. Уг ажилд түүнд $y = k_{i}*x + b_{i}$ томьёогоор тодорхойлогдсон $n$ ширхэг шулууны бүрдэл өгөгдсөн. Эдгээр шулуунуудын хоёр шулууных нь ядаж нэг огтлолцолын цэг нь $x_{1} < x_{2}$ хоорондох шулуунуудаар хязгаарлагдсан хэсэг дотор байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл доорх нөхцөлийг хангах $1 ≤ i < j ≤ n$ ба $x', y'$ байгаа нь үнэн үү:

  • $y' = k_{i} * x' + b_{i}$ буюу $(x', y')$ цэг нь $i$ дугаартай шулуунд хамаарна
  • $y' = k_{j} * x' + b_{j}$ буюу $(x', y')$ цэг нь $j$ дугаартай шулуунд хамаарна
  • $x_{1} < x' < x_{2}$ буюу $(x', y')$ цэг нь $x_{1} < x_{2}$-аар хязгаарлагдсан хэсэг дотор оршино.

Та Антоныг асуудал дунд орхиж болохгүй, та чадах уу? Өгөгдсөн ажлыг шийддэг програм бичнэ үү.

Оролт

Оролтын эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ ($2 ≤ n ≤ 100 000$) байх ба Антонд өгөгдсөн ажил дахь шулууны тоо. Хоёр дахь мөрөнд бүхэл тоон утгууд $x_{1}$ ба $x_{2}$ ($ - 1 000 000 ≤ x_{1} < x_{2} ≤ 1 000 000$) байх ба таны ядаж хоёр шулууны огтлолцолын цэгийг дотроос нь олох шулуунуудыг тодорхойлно.

Дараагийн $n$ мөрөнд бүхэл тоон утгууд $k_{i}$, $b_{i}$ ($ - 1 000 000 ≤ k_{i}, b_{i} ≤ 1 000 000$) шулуунуудын тодорхойлолт. Бүх шулуунууд хос хосоороо ялгаатай буюу дурын хоёр $i ≠ j$-н хувьд нэг бол $k_{i} ≠ k_{j}$ эсвэл $b_{i} ≠ b_{j}$ байна.

Гаралт

Хэрвээ хоёр шулуунаар хязгаарлагдсан хэсгийн дотор ялгаатай хоёр шулууны ядаж нэг огтлолцол байвал "$Yes$" (хашилтгүйгээр) хэвлэ. Бусад тохиолдолд "$No$" (хашилтгүйгээр) хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
4
1 2
1 2
1 0
0 1
0 2
Гаралт
NO
Оролт
2
1 3
1 0
-1 3
Гаралт
YES
Оролт
2
1 3
1 0
0 2
Гаралт
YES
Оролт
2
1 3
1 0
0 3
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээн дээр хоёр шулуунаар хязгаарлагдсан хэсгийн хүрээн дээр огтлолцолууд байгаа боловч яг дотор нь биш байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...