Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
A. 2Чар
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Андрей дандаа өөрийн дуртай сэтгүүл болох 2Чар-с өгүүлэл уншдаг. Эдгээр өгүүллүүдийн гол шинж нь эдгээр нь бүгд хамгийн ихдээ хоёрхон үсэг ашигладаг. Андрей сэтгүүлрүү өгүүлэл явуулахаар шийдсэн боловч түүнд бичсэн ямар ч өгүүлэл байгаагүй учир тэр 26Чар сэтгүүлээс дурын өгүүлэл авахаар шийдсэн. Гэсэн хэдий ч 2Чар сэтгүүлрүү үүнийг явуулахаас өмнө текстийг сэтгүүлийн форматд тааруулах хэрэгтэй болсон. Үүнийг хийхийн тулд тэр сонгосон өгүүллээс зарим үгийг нь үлдэж буй текст хоёр ялгаатай үсгээс их үсэг ашиглаагүй байхаар хасна.
Хасах тэмдэгтүүд нь өгүүлэлд байгаа зай биш тэмдэгтүүдээс хамаарахаас хойш Андрей нийт урт нь хамгийн их байх үгүүдийг үлдээхийг хүсч байна.
Оролт
Оролтын эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 100$) тоо байх ба Андрейгийн сонгосон өгүүлэл дахь үгийн тоо. Дараагийн $n$ мөрүүдийн мөр бүрт нэг үг байна. Бүх үгүүд Англи цагаан толгойн жижиг үсгээс бүрдэх ба тэдгээрийн нийт урт нь $1000$-с ихгүй байна. Үгнүүд ялгаатай байх албагүй ба энэ тохиолдолд та өгүүллийн үгийг оролтонд байгаа тоогоор нь ашиглаж болно гэсэн үг.
Гаралт
Анрейгийн өгүүлэл дахь үгүүдийн боломжит хамгийн их уртыг илэрхийлэх нэг ширхэг бүхэл тоон утгыг хэвлэ.
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
4 abb cacc aaa bbb
Гаралт
9
Оролт
5 a a bcbcb cdecdecdecdecdecde aaaa
Гаралт
6
Тэмдэглэл
Эхний жишээн дээр үгүүдийг сонгох хамгийн тохиромжтой зам нь {'$abb$', '$aaa$', '$bbb$'}.
Хоёр дахь жишээн дээр '$cdecdecdecdecdecde$' үг нь гурван ялгаатай үсгээс бүрдэх ба өгүүлэлд ашиглагдаж чадахгүй. Хамгийн тохиромжтой хариулт бол {'$a$', '$a$', '$aaaa$'}.