C. Том Уралдаан

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вектор Виллмэн ба Массив Болт нар бол Байтфорсесийн хамгийн алдартай тамирчид. Тэд өнөөдөр $L$ метр зайтай тойргоор уралдаж өрсөлдөх гэж байна.

Виллмэн болон Болт нар яг адилхан хурдтай ба тэд өрсөлдөхөөр үр дүнд нь үргэлж тэнцдэг. Энэ нь зохион байгуулагчдад асуудал болоод байгаа учир нь тэд ялагчийг хүсч байна.

Өмнөх уралдаануудыг үзэж байгаад зохион байгуулагчид Виллмэн зөвхөн $w$ метртэй тэнцүү урттай алхалт гүйцэтгэдэг бол Болт зөвхөн $b$ метртэй тэнцүү урттай алхалт гүйцэтгэдэг болохыг анзаарсан. Зохион байгуулагчид уралдааны дүрмийг жаахан өөрчлөхөөр шийдсэн. Одоо уралдааны замын төгсгөлд гүн хавцал байх ба хэн уралдааны замын (ямар ч тамирчин өөрчилж захирч чадахгүй) эхлэлийн цэгээс хол гүйж чадсан нь ялагч тамирчинаар тодорно.

Тамирчдын хэн нь ч хязгааргүй хол гүйж чадахгүй ба тэд зөвхөн нэг алхахад хавцалруу унахаар цэгт хугацааны нэг мөчид очно. Өөрөөр хэлбэл хэрвээ түүний бүх алхам сонгогдсон $L$ зайнаас бага эсвэл тэнцүү байвал тамирчин хавцалруу унахгүй.

Зохион байгуулагчид маш үнэнчээс хойш тэд 1-с $t$ (хоёулаа багтана) хоорондох бүхэл тоонуудаас уралдааны замын уртыг санаандгүйгээр тохируулах гэж байна. Виллмэн Болт хоёр өнөөдөр дахин тэнцэх магадлал хэд вэ?

Оролт

Оролтын эхний мөрөнд гурван бүхэл тоон утга $t$, $w$ ба $b$ ($1 ≤ t, w, b ≤ 5*10^{18}$) байх ба харгалзан уралдааны замын уртын боломжит хамгийн урт, Виллмэний алхмын урт ба Болтын алхмын урт байна.

Гаралт

Бодлогын хариултыг хураагддаггүй бутархай хэлбэрээр хэвлэ . Жишээний гаралтын форматыг дага.

($p$ ба $q$ бүхэл тоонууд, ба $p ≥ 0$ болон $q > 0$ байх) бутархайг хэрвээ $p$ болон $q$ хоёулаа $d$-д хуваагддаг тийм $d > 1$ бүхэл тоон утга байхгүй бол хуваагддаггүй гэж нэрлэдэг.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
10 3 2
Гаралт
3/10
Оролт
7 1 2
Гаралт
3/7

Тэмдэглэл

Эхний жишээн дээр Виллмэн Болт хоёр $1$, $6$ болон $7$ нь уралдааны замын уртаар сонгогдсон тохиолдолд тэнцэнэ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...