Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
A. ХүүШатар
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Галойс бол Битфорсын хамгийн хүчирхэг шатарчдын нэг билээ. Түүнд бүр өөрийн зохиосон ХүүШатар нэртэй өөр төрлийн шатар ч бий.
8х8 нүдэнд 2 тал зөвхөн хүүгээр тоглоно. Нэг тал нөгөөгөөсөө их хүүтэй байж болно.
Мөрийг дээрээс доош, баганыг зүүнээс баруун тал руу 1-ээс 8 хүртэл дугаарлаад $(r, c)$ гэж тэмдэглэе. (мөрийг $r$, баганыг $c$)
А - цагаан тал, В - хар тал. Хүүг зөвхөн нэг нэг нүдээр нүүлгэх ба идэлцэхгүй, нэг нүдэнд 2 хүү байрлуулахгүй. Тоглоомд 2 талын аль түрүүлж бэрс гарсан нь ялагч болно гэвэл хөлөг дээр өгөгдсөн анхны байрлалын хувьд хэн хожихыг тодорхойл. (Тоглогчдод дор хаяж 1 нүүдэл олдоно гэж үз)
Оролт
Оролтын файлд хөлгийн мэдээллийг 8 мөрөнд багтаах ба мөр бүр 8 тэмдэгт агуулна. $B$ тэмдэгтээр харын хүүг, $W$ тэмдэгтээр цагааны хүүг, $.$ тэмдэгтээр хоосон нүдийг тэмдэглэнэ. Цагааны, харын хүү аль аль нь хөлгийн хоёр захад байрлахгүй гэж үз. (Цагаан хүү 1-р мөр, хар хүү 8-р мөрнөөс эхлэхгүй)
Гаралт
А тоглогч ялвал $A$-г, B тоглогч ялвал $B$-г хэвлэ. (Ямар ч байрлалаас эхэлсэн ялагчтай гэж үз.)
Орчуулсан: ERDENI
Жишээ тэстүүд
Оролт
........ ........ .B....B. ....W... ........ ..W..... ........ ........
Гаралт
A
Оролт
..B..... ..W..... ......B. ........ .....W.. ......B. ........ ........
Гаралт
B
Тэмдэглэл
Эхний жишээнд өгөгдсөнөөр А тоглогч $(4, 5)$ байрлал дахь хүүгээ 3 нүүлгээд хожих боломжтой байна. Харин В тоглогч 5 нүүдлийн дараа хожино. Тиймээс тус өргийн ялагч А байна.