L. Хөдөө аж ахуйн археологи

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Саяхан Берландын археологичид эртний хүмүүсийн хөдөө аж ахуйн талбайг дүрсэлсэн эртний бичээс олжээ. Энэ нь $n × m$ тэгш өнцөгт хэлбэртэй ба $n*m$ ширхэг нүдэнд хуваагдсан байна. Нүд болгонд ямар нэг төрлийн хүнсний ургамал суулгасан байв. Мөн эртний Берландад 90-н төрлийн хүнсний ургамал алдартай байжээ.

Эртний бичээст бичсэнээр хүнсний ургамлын төрөл бүрийн суулгасан бүс нутаг нь ямар ч нүхгүй, нэг бүтэн квадрат байжээ. Хэрэв 2 квадрат нь дор хаяж нэг нүдний ирмэгээр нийлж байвал тэдгээрийг зэргэлдээ гэж нэрлэнэ. Эртний бичээст квадратуудын хэмжээг дурдаагүй боловч зэргэлдээ квадратуудын талаар бичиж үлдээжээ. Квадрат бүрийн хувьд уг квадратын 4-н талд ямар төрлийн ургамлууд суулгасан болох нь мэдэгдэж байв. Илүү дэлгэрэнгүйгээр хоолны ургамлын төрөл бүрийн хувьд 4-н бүртгэл байх юм: дээд хөршийн төрлүүд, баруун хөршийн төрлүүд, доод хөршийн төрлүүд, зүүн хөршийн төрлүүд. Хөршүүдийн бүртгэл бүр дээр хүнсний ургамлууд нь дурын байдлаар бичигдсэн байна.

Археологич нарт туслан өгөгдсөн эртний бичээс дэх мэдээллийг хангах ямар нэгэн боломжит хөдөө аж ахуйн талбайг байгуулж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд талбайн хэмжээ болон суулгасан хүнсний ургамлуудын төрлийн тоог илэрхийлэх 3 бүхэл тоо $n,  m,  k$ $(1 ≤ n,  m ≤ 300,  1 ≤ k ≤ 90)$ өгөгдөнө.

Суулгасан хүнсний ургамлууд нь ASCII кодын 33 ('$!$')-аас 122 ('$z$') хүртэлх тэмдэгтүүд байна. Эдгээр тэмдэгтүүд нь өөрсдөө байж болно.

Дараагийн мөрүүдийн мөр болгонд нэг суулгасан хүнсний ургамлыг дүрсэлнэ (квадрат). Энэ нь "char top right bottom left" хэлбэртэй байх ба энд $char$ нь уг ургамлыг илэрхийлэх тэмдэгт, $top$, $right$, $bottom$, $left$ нь ASCII-ын 33-аас 122 хүртэлх кодтой тэмдэгтүүд байх юм. Эдгээр нь уг тэмдэгтэд харгалзах хөршүүдийн бүртгэл байна (бүртгэл болгонд байх бүх тэмдэгтүүд нь цорын ганц байх ба дурын дарааллаар бичигдсэн байна). Хөршүүдийн хоосон бүртгэл нь ASCII-ын 126 кодтой '$ $' тэмдэгтээр өгөгдөнө. Суулгасан ургамлуудыг илэрхийлэх бүх тэмдэгтүүд нь ялгаатай байна.

Гаралт

Өгөгдсөн мэдээлэлд тохирох ASCII-ын 33-аас 122 хүртэлх кодтой тэмдэгтүүдийн $n × m$ хэлбэртэй боломжит матрицан талбайг хэвлэнэ. Хэрэв олон хариулт байвал та алийг нь ч хэвлэсэн болно. Мөн дор хаяж нэг хариулт оршин байна.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5 4 6
a  {} b zc  {}
z ba  {}  {} dce
e d z  {}  {}
b  {}  {} z a
c a z d  {}
d c z e  {}
Гаралт
aabb
aabb
czzz
dzzz
ezzz
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...