A. Мэйл алиасууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарп саяхан мэйл алиасуудын талаар судласан. Мэдээж тэр мэйл хаягуудад үсэг нь том байна уу жижиг байна уу гэдэг нь хамаагүй гэж сэжиглэдэг байсан. Мөн тэр Берландын алдартай мэйл сервер $bmail.com$ цэгүүдийг ('$.$' тэмдэгтүүдийг) хайхрадаггүйг мэдсэн ба мэйл хаягуудын нэвтрэх хэсгийн эхний тэмдэгт "plus" ('$+$')-с "at" ('[email protected]$') тэмдэгт хүртэлх хаягийн бүх хэсгийг хайхардаггүйг мэдсэн.

Илүү дэлгэрэнгүйгээр энэ бодлого дахь дурын мэйл хаяг нь "[email protected]$" хэлбэртэй харагдах ба энд:

  • "$login$" нь үсгээр эхлэх ба том, жижиг үсэг, цэг ('$.$') ба нэмэх тэмдгээс ('$+$') бүрдэх хоосон биш дараалал байна;
  • "$domain$" нь том, жижиг үсэг болон цэгээс бүрдэх ба цэгүүд нь үсгээс бүрдэх хоосон биш үгүүдийг тусгаарлана ("$domain$" нь үсгээр эхлэх ба үсгээр төгсөнө, мөн хоёр болон түүнээс дээш дараалласан цэг агуулахгүй гэсэн үг).

Та хаягуудыг харьцуулж байх үедээ тэмдэгтүүдийн том, жижигийг авч үзэхгүй. Үүнээс гадна $bmail.com$ хаягуудыг харьцуулж байх үед сервер нэвтрэх хэсэг дахь цэгүүдийг хайхрахгүй мөн мэйл хаягийн нэвтрэх хэсгийн эхний "plus" ('$+$') тэмдэгтээс "at" ('[email protected]$') тэмдэгт хүртэлх хэсгийг хайхрахгүй.

Жишээлбэл [email protected]$ болон [email protected]$ хаягууд ижил хаягт харгалзана. Үүнтэй адилаар [email protected]$ ба [email protected]$ хаягууд нь ч мөн адил ижил хаягт харгалзана (энд байгаа чухал зүйл нь хаягуудын домэйнууд нь $bmail.com$ байна). Дараагийн жишээ нь мэйл хаягийн алиасууд дахь '$+$' тэмдэгийн хэрэглээг дүрслэнэ: [email protected]$, [email protected]$ ба [email protected]$ хаягууд нь ч мөн адил $bmail.com$-н ижил хаягт харгалзана. Гэхдээ [email protected]$ ба [email protected]$ хаягууд нь ижил биш учир нь '$+$' тэмдэг нь зөвхөн $bmail.com$-н хаягуудын хувьд л тусгай тэмдэгт юм.

Поликарпын хаягийн дэвтэрт мянга мянган бичлэг бий. Өнөөдрийг хүртэл тэр дэлхийн эргэн тойронд түүнтэй холбоотой яг тодорхой тооны хүмүүс байгаа гэсэн бодолтой байсан. Одоо тэр хаягийн дэвтэрт байгаа ялгаатай бичлэг байнга ялгаатай хүмүүсийг төлөөлөхгүй гэдгийг ойлгосон.

Поликарпд тэнцүү хаягуудыг группүүдрүү нэгтгэх замаар тэмдэглэлээ дараалалд оруулахад нь туслана уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд эерэг бүхэл тоо $n$ $(1 ≤ n ≤ 2*10^{4})$ байх буюу Поликарпийн хаягийн дэвтэр дахь мэйл хаягуудын тоо байна.

Дараагийн $n$ мөр бүрт нэг мэйл хаяг байна. Бүх хаягууд зөв байна. Бүх мөрүүд ялгаатай байна. Хаягуудын урт нь хамгийн багадаа 3 хамгийн ихдээ 100 байна.

Гаралт

Группүүдийн тоо $k$-г хэвлэ тэгээд $k$ мөрөнд групп бүрийн тайлбарыг хэвлэ.

$i$-р мөрөнд групп дахь хаягуудын тоо ба $i$-р группт хамаарах хаягуудыг зайгаар тусгаарлан хэвлэ. Группүүд болон тэдгээрт харгалзах хаягуудыг дурын дарааллаар хэвлэж болно.

Мэйл хаягуудыг яг оролтонд өгснөөр нь хэвлэнэ. Хаяг бүр яг нэг группт хамаарах ёстой.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...