A. Дуфф ба Мах

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дуфф бол маханд донтсон нэгэн. Малек түүнийг $n$ өдөр жаргалтай байлгахыг хүсч байна. $i$-р өдөр жаргалтай байхын тулд тэр яг $a_{i}$ килограмм мах идэх хэрэгтэй.

Хотын захад нэг том дэлгүүр байдаг ба Малек эндээс Дуффд зориулж мах худалдаж авахыг хүсч байна. $i$-р өдөр тэд махаа килограммыг нь $p_{i}$ доллараар зардаг. Малек $a_{1}, ..., a_{n}$ болон $p_{1}, ..., p_{n}$ тоонуудыг мэдэж байгаа. Өдөр бүр хүссэн хэмжээгээрээ мах авч болох ба зарим махаа ирээдүйдээ хадгалж болно.

Малек махаа болгоод жаахан ядарсан байна, тэр таниас тусламж гуйж байна. Түүнд Дуффийг $n$ өдөр жаргалтай байлгахад хэрэгтэй мөнгөний хамгийн бага хэмжээг тооцоолоход туслана уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) бүхэл тоон утгыг агуулах ба энэ тоо нь өдрийн тоо юм.

Оролтын дараагийн $n$ мөрний $i$-р мөр бүр $a_{i}$ болон $p_{i}$ ($1 ≤ a_{i}, p_{i} ≤ 100$) хоёр бүхэл тоон утгыг агуулах ба эдгээр нь тухайн өдрийн Дуффийн идэх махны хэмжээ болон махны үнэ хоёрыг илэрхийлнэ.

Гаралт

Дуффийг $n$ өдөр жаргалтай байлгахад шаардагдах мөнгөний хамгийн бага хэмжээг хэвлэ. Print the minimum money needed to keep Duff happy for $n$ days, in one line.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3
1 3
2 2
3 1
Гаралт
10
Оролт
3
1 3
2 1
3 2
Гаралт
8

Тэмдэглэл

Эхний жишээн дээр: Тохиромжтой сонголт бол эхний өдөр 1кг, хоёр дахь өдөр 2кг, 3 дахь өдөр 3кг мах худалдаж авах юм.

Хоёр дахь жишээн дээр: Тохиромжтой сонголт бол эхний өдөр 1кг, хоёр дахь өдөр 5кг мах(хоёр болон гурав дахь өдөрт зориулж) худалдаж авах юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...