A. Аленагийн хуваарь

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Алена их сургуулийн элсэлтийн шалгалтаа амжилттай өгчихсөн ба суралцаж эхлэхээ хүлээж байгаа.

Оросын их сургуулийн нэг хичээл хичээлийн хоёр цаг үргэлжилдэг ба энэ нь уламжлал ёсоор $паар(pair)$ гэж нэрлэх ба хичээлийн хоёр цаг үргэлжилдэг (хичээлийн нэг цаг нь 45 минуттай тэнцэнэ).

Их сургууль өдөр бүр яг $n$ хичээлийн турш ажилладаг. Тухайн өдөр тухайн групп сурагчдын хувиараас хамаарч зарим паарууд дээр хичээлтэй байх боловч зарим дээр нь хичээлгүй байдаг ийм паарыг цонхтой паар гэж нэрлэдэг.

Сургуулийн албан ёсны вэб сайт дээр Аленагийн группын маргаашийн хуваарь тавигдсан байна. Иймэрхүү байдлаар тэр $n$ паарын тухайн паар бүр дээр хичээлтэй эсэхээ мэддэг.

Аленагийн гэр сургуулиас хол бөгөөд цонхтой паар бүрээр гэртээ харьдаггүй. Хэрвээ Аленад дараалласан дор хаяж хоёр цонхтой паар байвал тэр гэртээ харьж амжина бусад тохиолдолд тэр дараагийн паараа сургууль дээр хүлээдэг.

Алена хичээлийн дундуур нойрмог байхыг хүсдэггүй учир боломжоороо их унтана мөн өөрийн хуваарийн дагуу хичээлтэй эхний паар дээрээ ирнэ. Хэрвээ өөр хичээлтэй паар үлдээгүй бол тэр шууд гэртээ харьдаг.

Алена гэртээ өнгөрүүлсэн цаг үр дүнтэй гэдгийг мэдэх ба боломж гарвал гэртээ харьдаг, тэгээд дараагийн хичээлтэй паарын эхэнд сургууль уруу буцдаг. Аленад сургууль дээр хэдэн паар өнгөрүүлэхийг тодорхойлоход туслаарай. Зарим паар дээр Алена дараагийн паарыг хүлээж сургууль дээр байдаг гэдгийг сана.

Оролт

Оролтын эхний мөрөнд эерэг бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$) байх ба энэ нь сургуулийн хичээлийн тоо юм.

Хоёрдугаар мөрөнд $n$ ширхэг тоо байх байна $a_{i}$ ($0 ≤ a_{i} ≤ 1$). Хэрвээ Алена $i$-р паар дээр хичээлгүй бол $a_{i}$ тэгтэй тэнцүү байх ба бусад тохиолдолд нэгтэй тэнцүү байна. $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ тоонууд нь зайгаар тусгаарлагдана.

Гаралт

Аленагийн сургууль дээр өнгөрүүлэх паарын тоог хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
5
0 1 0 1 1
Гаралт
4
Оролт
7
1 0 1 0 0 1 0
Гаралт
4
Оролт
1
0
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээн дээр Алена дараагийн паарыг хүлээж 3-р паарыг сургууль дээр өнгөрүүлэхийг оролцуулаад 2-р паараас 5-р паар хүртэл сургууль дээр байна.

Сүүлийн жишээн дээр Аленад хичээлтэй паар байхгүй ба бүх цагийг гэртээ өнгөрүүлнэ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...