C. Марина ба Вася

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Марина ижил урттай 2 тэмдэгт мөрүүдэд дуртай бол Вася эдгээр хоёр тэмдэгт мөрөөс яг $t$ тооны тэмдэгтээрээ ялгаатай тэмдэгт мөрөнд дуртай. Васяд энэ нөхцөлийг хангах ядаж нэг тэмдэгт мөр олоход туслаарай.

Танд $n$ урттай хоёр тэмдэгт мөр болох $s_{1}$, $s_{2}$ болон $t$ тоо өгөгдөнө. $a$ болон $b$ тэмдэгт мөрүүдийн хэдэн тэмдэгт нь ялгаатай байгааг олдог $f(a,b)$ функцийг ашиглан бодлогын нөхцөлийг илэрхийлье. Таны хийх ажил бол $n$ урттай $s_{3}$ тэмдэгт мөрийг олох ба энэ тэмдэгт мөр нь $f(s_{1}, s_{3}) = f(s_{2}, s_{3}) = t$ нөхцөлийг хангах ёстой. Хэрвээ энэ нөхцөлийг хангах тэмдэгт мөр олдохгүй бол $-1$-ийг хэвлэнэ.

Оролт

Эхний мөрөнд $n$ болон $t$ ($1 ≤ n ≤ 10^{5}$, $0 ≤ t ≤ n$) хоёр бүхэл тоон утга байна.

Хоёр дахь мөрөнд $n$ урттай $s_{1}$ тэмдэгт мөр байх ба Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс бүрдэнэ.

Гурав дахь мөрөнд $n$ урттай $s_{2}$ тэмдэгт мөр байх ба Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс бүрдэнэ

Гаралт

$s_{1}$ болон $s_{2}$ тэмдэгт мөрүүдээс яг $t$ тэмдэгтээрээ ялгаатай $n$ урттай тэмдэгт мөрийг хэвлэнэ. Энэ тэмдэгт мөр нь зөвхөн Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс бүрдэх ёстой. Хэрвээ энэ нөхцөлийг хангах тэмдэгт мөр олдохгүй байвал $-1$-ийг хэвлэнэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3 2
abc
xyc
Гаралт
ayd
Оролт
1 0
c
b
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...