A. Вася Хипстер

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн өдөр Вася Хипстер өөрт нь хэдэн ширхэг оймс байгааг тоолохоор шийджээ. Түүнд $a$ ширхэг улаан оймс мөн $b$ ширхэг цэнхэр оймс байлаа. Вася их загварлаг тул тэрээр сүүлийн үед моодонд орж байгаа загварыг дуурайж өөр өнгийн оймс өмсөхөөр болсон бөгөөд жишээ нь: зүүн хөлөндөө улаан, баруун хөлөндөө цэнхэр өнгийн оймс өмсөх гэх мэт. Өдөр бүр Вася өглөөдөө шинэ оймс өмсөж харин орондоо орохоос өмнө өглөөдөө өмссөн оймсоо хол шидэж орхидог нь түүний оймсоо угаахыг хүсдэггүйтэй холбоотой. Вася-д байгаа улаан, цэнхэр өнгийн оймсны тоогоор хэдэн өдөр өөр өнгийн оймс өмсөх, мөн үүний дараа хэдэн өдөр ижил өнгийн оймс өмсөх вэ? гэдгийг тооцож өгөхийг тэр таниас хүсч байна. Мөн Вася өрөөсөн оймс өмсөж болохгүй гэдгийг та мартаж болохгүй. Түүнд таны тусламж хэрэгтэй байна?

Оролт

Ганц мөрөнд бүхэл тоо болох $a$ ба $b$ тоо өгөгдөнө ($1 ≤ a, b ≤ 100$) -- Энэ нь Вася-д байгаа улаан, цэнхэр өнгийн оймсны тоо юм. (Хос оймсны тоо биш!)

Гаралт

Зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоо хэвлэнэ үү -- Васягийн хамгийн их өөр өнгийн оймс өмсөж болох өдрийн тоо болон үүний дараа ижил оймс өмсөх өдрийг хэвлэнэ үү. (Вася орондоо орохоос өмнө оймсоо хол шидэж хаядагийг та мартаж болохгүй.)

Орчуулсан: М.Наранбат

Жишээ тэстүүд

Оролт
3 1
Гаралт
1 1
Оролт
2 3
Гаралт
2 0
Оролт
7 3
Гаралт
3 2

Тэмдэглэл

Эхний жишээн дээр: Вася нэг хөлөндөө улаан 1 оймс, нөгөө хөлөндөө цэнхэр 1 оймс өмсөж чадах ба харин дараагийн өдөр түүнд байгаа цэнхэр оймс дууссан тул тэрээр 2 улаан оймс нэг, нэг хөлөндөө өмсөж болох юм.

Хоёр дах жишээн дээр: Вася 2 өдөр өөр өнгийн оймстой байж болох ба үүний дараа түүнд 1 ширхэг цэнхэр оймс үлдсэн тул тэрээр ижил оймс өмсөх боломжгүй юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...