Codeforces Round #803 (Div. 2)
19:56:49 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
B. Зооснууд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Берландууд шинэ зоосон мөнгөтэй болохоор шийджээ. Зоосон мөнгө үйлдвэрлэхдээ аль ч зоосны хувьд өөрөөсөө бага үнэтэй зоос бүртээ үлдэгдэлгүй хуваагддаг байх ба бүх зооснуудаа ялгаатай утгатай хийхээр шийдсэн байна. Ингэхдээ тэд хамгийн их зоосон тэмдэгтийнхээ утгыг яг $N$ байлгахаар шийджээ. Та тэдэнд хамгийн олон зоостой байх хувилбарыг олж буурах дарааллаар хэвлэж өгнө үү.
Оролт
Хамгийн их зоосны утга болох $N$$(1≤N≤10^6)$ тоог өгнө.
Гаралт
Хамгийн олон зоостой байх боломжийг зоосныхоо утгаар буурах дарааллаар гарга. Хэрэв олон боломжит шийдтэй бол алийг нь ч гаргасан болно.
Орчуулсан: Naranbayar
Жишээ тэстүүд
Оролт
10
Гаралт
10 5 1
Оролт
4
Гаралт
4 2 1
Оролт
3
Гаралт
3 1