B. Багийн гишүүнээ олсон нь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$2n$ хүн өрсөлдөх хүсэлтэй SnakeUp хэмээх програмчлалын тэмцээн бий. Энэхүү тэмцээнд оролцохын тулд яг 2 хүнтэй баг бүрдүүлэх хэрэгтэй. Танд аль ч боломжит 2 хүний хослолын хүч өгөгдөнө. Хүчийн утгууд нь бүгд $ялгаатай$.

Оролцогч бүр өөрийн хамтрагчаа олохыг хүсч байгаа тул тэдний багийн хүч нь аль болох хамгийн өндөр байна. Тиймээс оролцогч өөртэй нь баг болохыг хүсч буй хүмүүсээс хамгийн өндөр хүчтэй хүнийг сонгож багаа бүрдүүлнэ. Илүү тодорхойлбол $A$ ба $B$ 2 хүн хэрэв бие биедээ хамгийн боломжит хамтрагч (хос болоогүй үлдсэн оролцогч дундаас) болж чадах бол баг бүрдүүлж болох юм.

Хүн бүрийн хамтрагчийг та тодорхойлж чадах уу?

Оролт

Оролтод $2n$ мөр байна.

Эхний мөр нийт бүрдэх багийн тоог харуулах $n$ ($1≤n≤400$) бүхэл тоо өгөгдөнө.

$i$-р ($i>1$) мөр нь $i-1$ ширхэг $a_{i1}$, $a_{i2}$, ... , $a_{i(i-1)}$ тоог агуулна. Энд $a_{ij}$ ($1≤a_{ij}≤10^{6}$, бүх $a_{ij}$ нь ялгаатай) нь $i$-р ба $j$-р хүнээс (хүмүүсийг $1$-ээс эхлэн дугаарлана) бүрдсэн багийн хүч чадлыг илэрхийлнэ.

Гаралт

$2n$ ширхэг тоог агуулсан мөрийг хэвлээрэй. $i$-р тоо нь $i$-р хүний хамтрагчийн дугаарыг илэрхийлнэ.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
2
6
1 2
3 4 5
Гаралт
2 1 4 3
Оролт
3
487060
3831 161856
845957 794650 976977
83847 50566 691206 498447
698377 156232 59015 382455 626960
Гаралт
6 5 4 3 2 1

Тэмдэглэл

Эхний жишээнд $1$ ба $2$-р оролцогчид, мөн $3$ ба $4$-р оролцогчид хамтрагчид болно. Иймээс $1$, $2$, $3$, $4$ оролцогчдын хамтрагчид нь харгалзан $2$, $1$, $4$, $3$ болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...