A. Нян үржүүлсэн нь

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нян тэжээх дуртай хүн байдаг гэвэл та итгэх үү? Тийм ээ, тийм нэгэн хүн хайрцганд нян өсгөж байлаа.

Эхэндээ түүний хайрцаг хоосон байв. Тэрээр өглөө бүр хайрцганд ямар ч тооны нянг хийж болно. Шөнө болгон хайрцганд байх нян бүр $2$ нянд хуваагдана. Нян тэжээгч тодорхой нэг хугацаанд хайрцганд яг $x$ нян байхыг хармаар байгаа.

Тийм бол хамгийн багадаа нийт хэдэн нянг өглөө хийснээр хүссэн тоондоо хүргэж болох вэ?

Оролт

Нэг дор харахыг хүсэж буй нянгийн тоог илэрхийлэх $x$ бүхэл тоог агуулах ганцхан мөр байна. ($1≤x≤10^{9}$)

Гаралт

Хариу болох ганц бүхэл тоог нэг мөрөнд хэвлэнэ.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
5
Гаралт
2
Оролт
8
Гаралт
1

Тэмдэглэл

Эхний жишээнд, эхний өдөр $1$ нянг хайрцганд хийхэд $3$ дахь өдрийн өглөө хайрцганд $4$ нян байна. Одоо бид $5$ болгохын тулд нэгийг л хайрцганд нэмж хийхэд болно. Бид $2$ нянг хийсэн тул хариу нь $2$ байна.

Хоёр дахь жишээнд, эхний өдөр бид нэгийг хийхэд $4$ дэх өдрийн өглөө хайрцганд $8$ болсон байх тул хариу нь $1$ байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...