Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
B. Үлдэгдэл нийлбэр
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Танд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ тоон дараалал ба $m$ тоо өгөгдөнө.
Энэхүү дарааллаас тоонуудынх нь нийлбэр $m$ тоонд хуваагддаг хоосон биш дэд дараалал сонгох боломжтой эсэхийг шалга.
Оролт
Эхний мөрөнд хоёр ширхэг бүхэл тоон утга $n$ ба $m$ ($1 ≤ n ≤ 10^{6}$, $2 ≤ m ≤ 10^{3}$) байх ба эдгээр нь анхны дарааллын хэмжээ болон дэд дарааллын нийлбэрт хуваагдах тоо юм.
Хоёрдугаар мөрөнд $n$ бүхэл тоон утга $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($0 ≤ a_{i} ≤ 10^{9}$)
Гаралт
Хэрвээ боломжит дэд дараалал олдсон бол "$YES$" (хашилтгүйгээр), харин олдоогүй бол "$NO$" (хашилтгүйгээр) гэсэн үгийг нэг мөрөнд хэвлэ.
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
3 5 1 2 3
Гаралт
YES
Оролт
1 6 5
Гаралт
NO
Оролт
4 6 3 1 1 3
Гаралт
YES
Оролт
6 6 5 5 5 5 5 5
Гаралт
YES
Тэмдэглэл
Эхний жишээн дээр та $2$ болон $3$ гэсэн тоонуудыг сонгож чадах ба эдгээрийн нийлбэр $5$-д хуваагдана.
Хоёр дахь жишээн дээр хоосон биш гацхан дараалал байж болох нь $5$ гэсэн дараалал ба $5$ нь $6$-д хуваагдахгүй учир дэд дараалал олдохгүй.
Гуравдугаар жишээн дээр та хоёр ширхэг $3$-ын тоог сонгох хэрэгтэй.
Дөрөвдүгээр жишээн дээр та дарааллыг бүхлээр нь дэд дараалал болгон авч болно.