Codeforces Round #803 (Div. 2)
21:36:22 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
C. Хавтгай дээрх цэгүүд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Хавтгай дээр $0$ болон $10^{6}$-ын хоорондох бүхэл тоон координаттай $n$ ширхэг ($x_{i}$, $y_{i}$) цэг байв.$a$ болон $b$ гэсэн дугаартай 2 цэгийн хоорондох зайн дараах утгатай байна: (Зайг бодож байгаа энэ томьёог Манхэттэний зай гэж нэрлэдэг).
Бид хамилтонианы зам гэж $1$-ээс $n$ хүртэлх тоонуудын $p_{i}$ сэлгэлтийг нэрлэх ба энэ замын урт нь байх юм.
Тэгвэл $25 × 10^{8}$-аас илүүгүй урттай зарим нэг хамилтонианы замыг олно уу.Тэмдэглэл: Та замын уртыг хамгийн бага байлгах шаардлагагүй.
Оролт
Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{6}$) байна.
$i + 1$-дэх мөрөнд $i$-дахь цэгийн координатууд болох $x_{i}$ болон $y_{i}$ ($0 ≤ x_{i}, y_{i} ≤ 10^{6}$) өгөгдөнө.
Ямар ч 2 цэг давхцаагүй байна.
Гаралт
Хамилтонианы замыг илэрхийлэх $1$-ээс $n$ хүртэлх $p_{i}$ тоонуудын сэлгэлтийг хэвлэнэ.Сэлгэлт нь
тэнцэтгэл бишийг хангах ёстой.
Хэрэв олон тооны хариулт байвал алийг нь ч хэвлэсэн болно.
Мөн заавал ямар нэг хариулт байна.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
5 0 7 8 10 3 4 5 0 9 12
Гаралт
4 3 1 2 5
Тэмдэглэл
Жишээн дээрх нийт зай нь:
$(|5 - 3| + |0 - 4|) + (|3 - 0| + |4 - 7|) + (|0 - 8| + |7 - 10|) + (|8 - 9| + |10 - 12|) = 2 + 4 + 3 + 3 + 8 + 3 + 1 + 2 = 26$