A. Вася Петя хоёрын тоглоом

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася Петя хоёр нэгэн хялбар тоглоом тоглож байна. Вася $1$-с $n$ хүртэлх тоонуудаас $x$ тоог санах ба Петя уг тоог таахыг оролдоно.

Петя дараах хэлбэрийн асуулт асууж чадна: "Санасан тоо чинь $y$-д хуваагдах уу?".

Тоглоом дараах дүрмийн дагуу явагдана: эхлээд Петя сонирхож буй бүх асуултаа асууна (асуухгүй байж бас болно) тэгээд Вася асуулт бүрт 'тийм' эсвэл 'үгүй' гэж хариулна. Бүх хариулт ирсэний дараа Петя Васягийн санасан тоог тодорхойлох ёстой.

Харамсалтай нь Петя тооны онолд тааруу. Түүнд Васягийн санасан тоог баталгаатай таахын тулд асуух асуултуудын хамгийн бага тоо болон заавал асуух ёстой $y_{i}$ тоонуудыг олоход туслана уу.

Оролт

$n$ ($1 ≤ n ≤ 10^{3}$) тоог агуулсан ганц мөр байна.

Гаралт

Асуултын дарааллын урт $k$ ($0 ≤ k ≤ n$) тоог эхний мөрөнд хэвлэх ба $y_{i}$ ($1 ≤ y_{i} ≤ n$) асуултуудад хэрэглэгдэх $k$ ширхэг тоог хоёр дахь мөрөнд хэвлэнэ үү.

Хэрвээ хамгийн бага урттай хэд хэдэн асуултын зөв дараалал байвал та алийг нь ч хэвлэж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
4
Гаралт
3
2 4 3 
Оролт
6
Гаралт
4
2 4 3 5 

Тэмдэглэл

Эхний жишээний хариулт болох дараалал нь үнэндээ зөв юм.

Хэрвээ санасан тоо дараалалд буй тоонуудын аль нэгэнд хуваагдахгүй бол $1$-тэй тэнцүү байна.

Хэрвээ санасан тоо $4$-т хуваагдаж байвал $4$ байна.

Хэрвээ санасан тоо $3$-т хуваагдаж байвал санасан тоо $3$ болно.

Үлдсэн тохиолдолд санасан тоо $2$-той тэнцүү. Иймээс асуултын дараалал таныг санасан тоог таах боломж олгож байна. Энд 2 болон түүнээс бага асуулттай зөв дараалал байхгүй гэдэг нь илэрхий.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...