I. Роботуудын хамгаалалт

хугацааны хязгаарлалт 1.5 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

"Robot industries" компани газар нутгийн хамгаалалтын зорилгоор робот үйлдвэрлэдэг. Роботууд гурвалжин талбай хамгаалдаг -- адил хажуут тэгш өнцөгт гурвалжин ба катет нь хойноос урагшаа ба зүүнээс баруун чиглэлтэй.

Хэсэг газрын эзэд өөрийн газраа хамгаалуулахаар хэдэн робот авсан. Цагийн аясаар бизнесмен газартаа оффис барихаар шийдсэн ба түүнийгээ хамгаалахын тулд хичнээн робот шаардлагатайг мэдэхийг хүссэн. Энэ асуултуудад хариулах нь таны үүрэг.

Оролт

Эхний мөрөнд газрын өргөн ба өндөр болох $N$ бүхэл тоо ба асуултуудын тоо болох $Q$.

Дараагийн $Q$ мөрөнд таны хариулах асуултууд.

Асуултын хоёр төрөл:

  1. $1$ $dir$ $x$ $y$ $len$ -- гурвалжинг хамгаалуулахаар робот нэмэх. $dir$-ийн утгаас хамаарч $x$, $y$, $len$ нь өөр өөр гурвалжинг илтгэнэ:

    • $dir = 1$: Гурвалжин нь $(x, y)$, $(x + len, y)$, $(x, y + len)$ цэгүүдээр тодорхойлогдоно.
    • $dir = 2$: Гурвалжин нь $(x, y)$, $(x + len, y)$, $(x, y - len)$ цэгүүдээр тодорхойлогдоно.
    • $dir = 3$: Гурвалжин нь $(x, y)$, $(x - len, y)$, $(x, y + len)$ цэгүүдээр тодорхойлогдоно.
    • $dir = 4$: Гурвалжин нь $(x, y)$, $(x - len, y)$, $(x, y - len)$ цэгүүдээр тодорхойлогдоно.
  2. $2$ $x$ $y$ -- хичнээн робот тухайн цэгийг хамгаалах тоог хэвлэ (тухайн цэг гурвалжингийн дотор эсвэл аль нэг тал дээр оршиж байвал робот цэгийг хамгаалдаг)

  3. $1 ≤ N ≤ 5000$
  4. $1 ≤ Q ≤ 10^{5}$
  5. $1 ≤ dir ≤ 4$
  6. Гурвалжингийн оройнуудын тоон утгын интервал $[1, N]$
  7. Бүх тоо нь эерэг бүхэл тоо

Гаралт

Хоёр дугаар төрлийн асуулт болгонд цэгийг хичнээн робот хамгаалж байгааг хэвлэ. Хариулт болгон нэг мөрөнд байна.

Орчуулсан: Баттулга

Жишээ тэстүүд

Оролт
17 10
1 1 3 2 4
1 3 10 3 7
1 2 6 8 2
1 3 9 4 2
2 4 4
1 4 15 10 6
2 7 7
2 9 4
2 12 2
2 13 8
Гаралт
2
2
2
0
1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...